Алимыг идэхээсээ өмнө халуун усанд дүрээрэй. Учир нь…

Амттай алим идэх сайхан байдаг ч, үүнийг бид цэвэр байгалийн эсвэл химийн гаралтай эсэхийг ялгаж чадахгүйд хамаг учир оршино. Сүүлийн үед эрүүл мэндэд хор хөнөөл учруулж болохуйц химийн найрлагаар бүрсэн хуурамч алимнууд олноор гарах болсон нь хүн бүрийн санааг чилээж байгаа билээ. Тэгвэл алимыг цэвэр байгалийнх эсэхийг хэрхэн таних вэ?

Нэгэн сэтгүүлд фермэр болон үйлдвэрлэгчид алимны хальсыг төрөл бүрийн шавьж, шимэгчээс хамгаалах зорилгоор гадар хэсгийг тосоор бүрдэг тухай мэдээллэсэн. Харин үүний гол шалтгаан нь ердөө алимыг амттай, сайхан харагдуулах бөгөөд хэрэглэгчдийн авах хүслийг төрүүлэхэд оршино.

Харин энэхүү тос нь хүний биед харшил өгч, цаашлаад төрөл бүрийн өвчлөл үүсгэх аюултай юм. Тиймээс мэдээж аль болох эрүүл, байгалийн жимсийг идэж байх хэрэгтэй.

Хэрхэн ялгах вэ?

Алимыг тосоор бүрэгдсэн эсэхийг ялгахын тулд халуун усанд барьж үзээрэй. Хэрэв халуун ус асгасны дараа алимыг барихад гар наалдах эсвэл зууралдах мэдрэмж төрвөл энэ нь алим тостой байгаагийн шинж юм. Мөн үүнээс гадна ир багатай хутгаар алимны хальсыг хусаад үзэх хэрэгтэй. Хэрэв алимнаас тос хусагдаж байвал энэ нь мэдээж идэх болохгүйн дохио юм. Тиймээс таны идэх гэж авсан алимнаас дээрх шинжүүд илэрвэл хальсалж идэхийг зөвлөе.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!