Анхаар: Ийм өндөг идэх маш аюултай!

Өндөгний шар яг ямар байх ёстой юм бол гэж та бодож үзсэн үү? Хэрэв анзаарсан бол бидний өдөр тутам хэрэглэдэг өндөгний шар нь янз бүрийн өнгөтэй байдаг. Цайвар шар, шар, улбар шар гээд л. Тэгвэл ямар байвал муудсан өндөг байдаг юм бол оо? Үүнийг хамтдаа олж мэдэцгээе.

Зуугаад жилийн өмнө эрдэмтэд өндөгний шарын өнгө нь агуулагдаж буй каротенойдоосоо хамаардаг гэдгийг олж нээжээ. Каротенойд нь яс бэхжүүлэгч А витаминыг бүрдүүлдэг ба өндөгний шар тод байх тусмаа бидний биед тустай шим тэжээл агуулсан байдаг гэнэ.

Өндөгний шарын өнгө тахиануудыг хэрхэн хооллож байснаас шууд хамаардаг ба тахиаг үр тариагаар тэжээж байсан бол “цайвар шар” өнгөтэй байдаг. Харин ургамал, шавьж, эрдэнэ шишээр хооллож байсан өндөгний шар нь “улбар шар” өнгөтэй болдог байна. Иймээс өндөгний шар нь “улбар шар” буюу тод өнгөтэй болох тусмаа чанартай, сайн байдаг ажээ.

Харин мартаж болохгүй нэг зүйл нь өвлийн улиралд тахиаг хооллох хэмжээ багасдаг тул өндөгний шар “цайвар” болчихдог гэдгийг анхаарах нь зүйтэй. Гэхдээ ихэнх тохиолдолд хангалттай шим тэжээл агуулаагүйн улмаас өндөгний шар “цайвар шаргал” болдог. Иймээс та өндөг худалдан авахдаа хайрцаг, шошгыг нь харахаас гадна хэрэглэхээсээ өмнө тухайн өндөгнийхөө доторхи шарыг сайтар ажиглах хэрэгтэй гэсэн үг юм.

Муудсан өндгийг таних

Өндгийг шинэ эсэхийг шалгах маш хялбар бөгөөд стакантай усанд өндгөө хийж сайтар ажиглана. Хэрэв өндөг усны ёроолд шууд унаж байвал шинэ, харин усны дээр хөвсөн байдалтай байвал хугацаа нь дууссан, муудсан гэж ойлгож болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!