Том булчинтай болоход саад болдог 7 зүйл

Урин дулаан болж, нимгэн хувцсаа гаргаж өмсөе гэхээр энд тэндээс унжих өөх, давхар гэдэснээсээ болж санаа зовоод байна уу. Тэгвэл бид танд түргэн хугацаанд булчингаа хөгжүүлж, өв тэгш биетэй болоход туслах 7 зөвлөмжийг хүргэе!

1. Олон цагаар хичээллэх

Олон цагаар хэт их ачааллыг биедээ өгөх нь таны хүссэн үр дүнд хүргэхгүй. Ялангуяа кардио дасгалыг аль болох цөөн цагаар эрчимтэй хийх хэрэгтэй.

2. Хоолоо зөв сонгодоггүй

Зарим хүмүүс булчингаа нэмэгдүүлэхийн тулд зөвхөн өндөгний цагааныг иддэг. Гэвч энэ нь буруу. Та хангалттай хэмжээний уургийг авахын тулд өндөгний шар болон цагааныг хамтад нь хэрэглэх хэрэгтэй.

3. Хангалттай хооллодоггүй

Дасгал хийхэд таниас маш их хэмжээний эрч хүч шаардана. Түүнийг нөхөхийн тулд хангалттай хэмжээгээр хооллосон байх нь чухал. Гэвч ингэхдээ аль болох хувиарын дагуу зөв хооллох гээд хичээгээд үзээрэй.

4. Жингийн хувиарлалтаа зохицуулах

Таны биеийн өндөр, жингээс шалтгаалан өргөх туухайн хэмжээ ч мөн дагаад ихэснэ. Туухайн жинг хэт бага байхаар сонговол, үр дүн үзүүлэхгүй, эсрэгээрээ их бол таны биеийг булгалж, хүндрүүлнэ. Иймд дасгалжуулагчийн заавар, зөвлөгөөг сонсоорой.

5. Нуруунд хэт ачаалал өгөхөөс зайлсхий

Дасгал хийхдээ та өргөх жин болон хэрхэн өргөх арга барилаа дасгалжуулагчаас асууж, зөвлөхгүй бол нуруугаа гэмтээж, суулт өгч мэднэ. Иймд та дур мэдэж их жингээр туухай өргөх хэрэггүй.

6. Тууштай байдал хамгийн чухал

Хичнээн их дасгал хийсэн ч гэсэн, та дасгалынхаа дараа хэтрүүлэн ихээр хориотой хоол хүнсийг идвэл санасан үр дүндээ хүрнэ гэж нэг их найдалтгүй. Учир нь сайхан бие тууштай байдалд дуртай.

7. Ачааллаа жигд хувиарла!

Гэнэт л ухаан орсон мэт маш их хэмжээгээр дасгал хийвэл эсрэгээрээ таны бие булгарч, хөдлөх, босож суухад ч хүндрэлтэй болно. Бага багаар аажим биедээ дасгаж, ачааллаа жигд хувиарлаж чадвал та хүссэн үр дүндээ заавал хүрэх юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!