Дуучин Агиймаагийн шинэ дүр төрх олныг цочролд оруулав

Дуучин Агиймаа анх гарч ирсэн цагаасаа л тас хар үс, цасан цагаан царайгаараа олонд танигдсан нэгэн. Тэгвэл “Хүннү” фестивальд ирэхдээ үсний өнгөө өөрчилсөн нь бусдаас содон харагдаж байлаа. Стиль имижээ хэр барагтаа өөрчлөөд байдаггүй дуучин бүсгүй богино, тайрмал шар өнгийн үстэй болжээ.

Түүний хажуугаар зөрсөн хүмүүс хараад танихаасаа танихгүй нь олон байв. Магадгүй хар үстэй харсаар байгаад дасал болсон биз. Харин Э.Агиймаа өөртөө их сэтгэл хангалуун, итгэл дүүрэн бүжиглэж байна лээ.

Эх сурвалж: Grand сэтгүүл

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!