Олон хүүхэд төрүүлсэн ээжүүд урт насалдаг гэв үү?
Одоо бодоод байх нь ээ бидний аав ээж, эмээ өвөө нар 10 бүр түүнээс ч олон хүүхэд төрүүлж өсгөсөн байдаг. Ялангуяа олон хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд өнөөг хэр нь урт удаан, эрүүл саруул амьдарч байгаа шүү дээ. Тэгвэл судлаачид энэ тухай судалсныг та бүхэндээ танилцуулъя.
1. Австралийн “New South Wales” их сургуулийн судлаачид бүсгүйчүүдийн эрүүл мэнд, төрөлтөнд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ. Судалгааны дүнд, хоёр хүүхэд төрүүлсэн эмэгтэйн нас барах магадлал 17 хувиар буурдаг бол 3 хүүхэд төрүүлсэн эмэгтэйн нас барах магадлал 20 хувиар багасдаг байна.
2. Олон хүүхэд төрүүлсэн бүсгүйчүүдийн хөгшрөлтийн үйл явц удааширдаг
Судалгааны явцад, олон хүүхэд төрүүлсэн бүсгүйчүүдэд хөгшрөлтийн процесс илүү удаан явагддаг бөгөөд илүү урт, удаан насалдаг байна. Мөн хүүхэд төрүүлэх бүрт бүсгүйчүүд биеийг өвчлүүлдэг хорт бодисыг биеэсээ гадагшлуулж байдаг аж.
Мөн эмэгтэй хүүхэд төрүүлэх бүрт тэдний биед эстроген даавар ихээр ялгардаг. Энэ нь бүсгүйчүүдийг эрүүл, урт удаан амьдрахад нь тусалдаг аж.
Түүнчлэн гэрт хүүхдийн тоо нэмэгдэх бүрт айл гэрт аз жаргал нэмэгдэж байдаг гэж үзжээ. Мөн гэр бүл салах магадлал ч буурдаг аж.
Харин та үүнтэй санал нэг байна уу?