Гар хөл тань бадайрдаг бол үүнийг бэлтгэж уугаарай!

Нас харгалзалгүйгээр хөл гар бадайрч, босч суух, юм барихад хүртэл төвөгтэй байдаг шүү дээ. Энэ нь цусны судастай холбоотой бөгөөд цусны эргэлт муудсанаар гар хөл бадайрах шинж тэмдэг илэрдэг. Тэгвэл үүнийг хэрхэн эмчлэх вэ? Гэрийн аргаар маш энгийнээр гар болон хөлний бадайрлыг арилгаж болох аж.

Саяхны хийгдсэн нэгэн судалгаагаар маалингын үр нь зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, судсыг цэвэрлэж, цусны эргэлтийг сайжруулдаг болох нь батлагджээ.

Маалингын үрэнд агуулагдах омега 3 нь даралтыг тогтворжуулж, судсыг цэвэрлэх төдийгүй холестрины түвшинг бууруулна.

Орц:

  • Маалингын үр – аяганы гуравны нэг
  • Ус – 1 литр

Усаа гал дээр тавьж, дээр нь маалингын үрээ хийж буцалгана. 2 цаг зөөлөн гал дээр чанаарай. Үүнийгээ гал дээрээс авч, хөргөж хонуулаарай.

 

Өглөө нь маалингын үрийг шүүж, зөвхөн шүүсийг шилэн саванд хийж авч хэрэглэнэ. Энэ нь ойролцоогоор 850 мл болох ёстой. Үүнийгээ 5 өдрийн турш өглөө өлөн дээрээ болон оройн хоолноос өмнө аяганы гуравны нэгийг уугаарай.

Ингэсэн байхад таны хөл гар бадайрч, мэдээ алдах нь болих төдийгүй зүрх судасны үйл ажиллагаа сайжрах болно.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!