Нүүрэндээ хүнсний содтой маск тавиад үзээрэй. 1 минутын дараа та нүдэндээ ч итгэхгүй!

Айл бүрт байдаг хүнсний сода хүнсэнд хэрэглэхээс гадна маш олон зүйлд ашиглаж болдог гэдгийг та мэдэх үү? Биеийн скраб, хатуу арьсыг зөөлрүүлэх, үнэр дарагч, шүд цайруулах гээд маш олон янзаар хэрэглэж болно. Ингээд хүнсний сода ашиглан юу юу хийж болохыг хамтдаа сонирхоцгооё.

1. Маникюр хийхийн өмнө

Бага зэргийн усанд сода хийж холиод жижиг хэмжээтэй даавуун дээр шингээгээд хумсны эргэн тойрныг иллэг хийх маягаар арчиж дараа нь гараа угаана. Үүний дараа маникюр хийж болно.

2. Биеийн скраб

Адил хэмжээтэй ус, хүнсний сод, овьёосыг холиод арьсандаа түрхэнэ. Тойрог маягаар иллэг хийж үхэжсэн арьсыг авдаг бөгөөд дараа нь халуун шүршүүрт орж өөрийн хэрэглэдэг биеийн чийгшүүлэгч тосоо түрхээрэй.

3. Хүнсний сод хатуу арьсыг зөөлрүүлнэ

Таны хөл, гарын хатаж хатуурсан арьсыг хүнсний сод зөөлрүүлэх болно. Саванд халуун ус хийж дээрээс нь хоёр хоолны халбага хүнсний сод, хэдэн дусал лаванда цэцгийн тос дусаагаарай. Энэ усандаа хөл, гараа 10-15 минут дүрж дээрээс нь бор сахар нэмээд үрэх хэрэгтэй. Дараа нь бүгдийг нь угааж чийгшүүлэх тос түрхээрэй.

4. Дезодорант буюу үнэр дарагч болгох

Дөрвөн хоолны халбага хүнсний содыг 10 дусал эфирийн тостой холино. Арьсандаа түрхэхийн тулд бийр, жижиг багс ашиглаарай.

5. Тайвшруулагч ваннд орох

Алжаал тайлах усанд ормоор санагдаж байвал аяга хүнсний содыг халуун усандаа хийнэ. Энэ нь таны ядарсан бие сэтгэлийг амрааж, арьсыг зөөллөнө.

6. Хүнсний содоор шүд цайруулах

Шүдээ хурдан цайруулахын тулд сойзон дээрээ бага зэрэг сод түрхээд шүдээ угаагаарай. Дараа нь шүдний оогоор сайн угаана.

7. Батганаас сэргийлэх

Ус болон хүнсний содоос бүтсэн зунгааралдсан зуурмаг маягийн холимог бэлдэж түрхэн батга болон бусад иймэрхүү үрэвссэн арьсыг хатааж болдог. Хэрвээ таны арьс их гэмтсэн, хямарсан бол энэ аргыг хэрэглэлгүй шууд эмчид хандах нь зөв юм шүү.

8. Хүнсний сод нүүрний арьсны өнгийг жигд болгоно

Энэ бол нүүрний арьсны өнгөө жигд байлгах хүсэлтэй хүнд хэрэгтэй жор юм. Нэг хоолны халбага хүнсний сод, мөн төдий хэмжээний зөгийн балыг хольж нүүрэндээ түрхээд нэг минут болгоод энэ маскаа угаахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

9. Ходоод гэдэсний хямрал

Таны гэдэс дүүрэх, ходоодны хүчил ихсэх үед бага зэргийн сод ашиглан бэрхшээлийг алга болгож болно. Нэг аяга усанд цайны халбаганы талаар хүнсний сод хийж сайн хутгаад ууна. Энэхүү аргыг хэрэглэхийн өмнө эмчийн заавар хэрэгтэй болохыг анхаарна уу!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!