Үүнийг нүүрэндээ түрхээд үрчлээс болон батганаас нэг дор салаарай. Бүсгүйчүүдийн бүх хүсэл үүний ачаар биелэх болно!
Бүсгүйчүүд маань мөнхийн залуу, сайхан харагдахыг хүсдэг. Тэгвэл бид танд үрчлээснээс ангижрах хамгийн гайхалтай аргыг хүргэж байна. Энэ аргыг хэрэглэхэд ердөө хэцүү биш бөгөөд гарын доорх материалаар бэлдэж болдогт давуу тал нь оршиж байгаа юм. Үр дүнгийн хувьд гэвэл та үрчлээс болон батганаас нэг дор ангижирч чадна. Ингээд ямар гээч гайхалтай бэлдмэл болохыг нь хамтдаа харцгаая.
1. Наргил модны самрын тос гэж юу вэ?
Таны нүүрэн дээр батга гараад байгаа бол доорх бэлдмэл танд хэрэгтэй юм. Мөн үрчлээ болон унжсан арьснаас салах хамгийн төгс арга мөн билээ. Арьсыг залуужуулж, хамгийн гүнд нь хүртэл цэвэрлэж чадна. Дээрээс нь наргил модны самрын тос нь нүүр цэвэрлэгчийн үүргийг гүйцэтгэдэг. Үр дүнд нь та зөөлөн, уян хатан арьстай болох юм. Наргил модны самрын тос нь арьсыг чийгшүүлэхийн зэрэгцээ үүгээр будгаа арилгаж болдог. Хамгийн шилдэг байгалийн гаралтай микробтой тэмцэгч гэсэн ч болно.
2. Хүнсний сода гэж юу вэ?
Хүнсний соданд содын бикарбонат, болор талст агуулагддаг бөгөөд эдгээр нь нян бактери болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй юм. Мөн ханиад томуу, шүдний өвчнийг дардаг бөгөөд батга, нөсөөг арилгаж, шүдийг цайруулж, түлэгдсэн арьсыг эдгээдэг билээ.
3. Нүүр цэвэрлэгчээ хэрхэн бэлдэх вэ?
Нүүр цэвэрлэгчийг бэлтгэхийн тулд ердөө хүнсний сода болон наргил модны самрын тос хэрэгтэй. Хоёулаа эрүүл мэндэд тустайгаас гадна арьсанд гайхалтай нөлөө үзүүлдэг билээ.
Орц:
- 1 халбага хүнсний сода
- 2 халбага наргил модны самрын тос
Заавар: Жижиг саванд дээрх хоёр зүйлийг холино. Ингээд арьсан дээрээ түрхэж тойрог хэлбэрээр иллэг хийж өгөөрэй. Дараа нь 5 минут орчим түрхэцээ байлгаад бүлээн усаар угаана. Угааж байхдаа мөн иллэг хийх хэрэгтэй бөгөөд ингэснээр наргил модны самрын тос арьсны гүнд шингэж, арьсыг чийгшүүлдэг аж. Ингэснээр дараа нь танд чийгшүүлэгч түрхэх хэрэг гарахгүй юм.
Та дээрх аргыг хэрэглэснээр батга, үрчлээг бүрмөсөн мартана. Мөн арьс унжих талаар ч санаа зовох хэрэггүй болно.