Дурласан үедээ ”яаж ч магадгүй” зурхайн 3 орд. Тэд яасан ч тэсэхгүй!

Дурлал сохор гэдэг. Заримдаа тэр сохорсон үедээ эзнээ хаашаа ч түлхэж мэднэ. Гэхдээ доор дурдсан 3 ордоос бусад нь тэсч үлдэж мэдэх л юм.

Хилэнц

Хилэнцүүд зурхайн ордууд дундаас хамгийн төгс төгөлдөр нь гэж хэлж болно. Чи хүсвэл хилэнцийнхэн хамгийн халуухан нь эсвэл хамгийн мөс шиг хүйтэн нь байж чадна. Чамайг эхний агшинд ертөнцийн дээдээр хайрлаж байснаа дараагийн эгшинд эсрэгээрээ эргэж ч чадна. Тэр нийгмийн дунд байхаасаа илүүтэйгээр ганцаараа бясалгах дуртай. Үнэндээ чи түүний дэргэд байгаа ч гэсэн хэзээ ч түүний чухам юу бодож, юу мэдэрч байгааг мэдэрч чадахгүй. Тэд дурлахаараа ийм л болдог хүмүүс.

Хилэнцийнхний хувьд өөрсдийг нь үргэлж сорьж байдаг хүн хамгийн сайн хамтрагч нь болж чадна. Тэд хэтэрхий шударга нэгэн учраас өөртөө дайсан бэлдэх нь олонтаа.

Иймд хилэнцтэй хайр сэтгэлийн холбоотой болсон бол юу юугны туханд хүрэлгүй түүнийг олон хүнтэй танилцуулах хэрэггүй. Хэнд ч бүү итгэ. Учир нь хилэнц шударга. Тэр худал хуурмагт дургүй учраас өөдгүй хүмүүсийн хүрээллээс үтэр түргэн зугатахыг хичээнэ.

Харин чи түүний итгэлийг нэг л олсон бол тэр чамд үргэлж итгэнэ гэдгийг бүү мартаарай. Тэр чамайг хайрласан л бол чиний төлөө уулыг ч нүүлгэж чадна. Хилэнцтэй ургуулсан хайр дурлалыг чинь ойлгох хүн ховорхон л байх. Учир нь түүний бие дотор хоёр өөр хүн амьдардаг. Ийм болохоор тэр бусад ордноос илүү ихээр сэтгэж, илүү ихээр чамайг халамжлан хайрлана.

Тэдний хайр хэцүү. Тэд хайртай гэж тэр бүр хэлээд байдаггүй хэр нь чамайг хамгийн сайхан нь байлгахыг чин сэтгэлээсээ хүснэ. Түүндээ ч бас хүрнэ.

Нум

Нумууд дурлахдаа амархан. Гэхдээ тэднийг хайрандаа итгүүлэх хэцүү. Тэд ямар ч найдлагагүй романтик хайр, итгэл үнэмшилд умбах дуртай. Тэгсэн хэр нь хайртай хүнээ тавьж явуулж бас чадна.

Тэд өнгөрсөн амьдралаа эргэж харахдаа өөрийнх нь хайр дурлал хэн нэгэн хөндлөнгийн хүний буруугаас болж унтарсан гэж дүгнэх дуртай. Байгалиасаа төгс төгөлдөрт тэмүүлдэг болохоор тэд өөрсдийгөө үргэлж бусадтай харьцуулж, буруу зүйлст татагдах нь элбэг. Ингээд эцэст нь өнгөрсөн харилцаанаасаа алдаагаа ухаарахын оронд өөрийгөө бүх зүйлст буруутгаж, хайрын айдастай үлддэг.

Бүх л ордныхон хайрын өвдөлтөөс айдаг. Яагаад гэвэл хайрыг тэд биш харин хувь тавилан сонгодог. Нумынхан бусад жаргалтай хүмүүсийг хөндлөнгөөс хараад өөрийгөө өнгөрсөн амьдралдаа буруутгасаар өөрөө эцэстээ өөрийнхөө хамгийн том дайсан нь болж хувирдаг. Иймд тэднийг жинхэнэ амьдралд хөтлөн оруулах хүчирхэг хамтрагч үргэлж хэрэгтэй болдог. Тийм хүчирхэг нэгэн нь л тэднийг жинхэнэ амьдрал, хайрын амтанд дахин дурлуулж чадна.

Үхэр

Үхрүүд бол байгалиасаа л зөрүүд хүмүүс. Тэдний итгэж болох эхний хүн бол тэд өөрөө. Иймдээ ч цөөхөн найзтай, бас цөөн тооны хүрээлэлтэй байдагт нь гайхах хэрэггүй. Тэд сонирхож буй хүмүүсээ тийм ч амархан тойрогтоо оруулдаггүй. Учир нь сонирхлыг нь татсан хэн нэгэн нь цаг, завыг нь дэмий үрэхээс цаашгүй нэгэн байх вий гэж тэд эмээдэг.

Тэдний хуурай хөндий гадна төрхний цаана хамгийн найдвартай, итгэлтэй, хамгийн дулаахан хайрын гал асч байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Айдсаа харуулах дургүй үхрүүд дурласан үедээ зоригтой зан гаргах дуртай. Ямар ч үед удирдлагаа алдахгүйн тулд тэд үргэлж “ОК” гэж хэлэх дуртай.

Хэрэв үхрүүдийг хайрлах гэж байгаа бол түүний орон зай, цаг хугацааг хүндэтгэж буйгаа илэрхийлж байгаарай. Тэд дарамт, шахалтанд тэр бүр хариу өгч чаддаггүй. Харин оронд нь тэд зүгээр л айдас, уур бухимдлаар тантай харилцах болно. Иймд тэднийг өөрийн эрхшээлдээ байлгах гэж оролдохын оронд өөрийнхөөр нь орхи. Тэр юу хийх ёстойгоо мэднэ.
Үхрийнхэнтэй тэмцэлдэх хэрэггүй. Учир нь тэд хэзээ ч амархан бууж өгдөггүй. Түүнийг хайрла. Тэгээд л боллоо. Үлдсэнийг нь тэд хэнээс ч илүүтэй сайн хийж чадна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!