Өөрт байгаа мөнгөө одоо байгаагаас 10 дахин өсгөх хамгийн шилдэг 7 арга

Мөнгийг үржүүлж өсгөхөөс гадна хэмнэж өсгөдөг арга бий. Мэдээж танайх гэр бүлдээ cap бүр тодорхой хэмжээний мөнгө зарцуулдаг. Түүнийхээ зарим хэсгийг худалдаж авалгүй мөнгөө хэмнэхэд л тэр мөнгө чинь танд ашиг болон үлдэнэ. Нэгэнт зарлагадахаар тооцоолсон мөнгөнөөс чинь үлдсэн тэр хэсэг нь танай гэр бүлд хэрэгтэй өөр чухал зүйлийг худалдан авахад зарцуулагдах болно.

1. Худалдан авах зүйлээ өдөр тутмын болон стратегийн гэж хуваарилах хэрэгтэй

Стратегийн бүтээгдэхүүнд: Пиво, дарс зэрэг ундаа, консервлосон бүтээгдэхүүн, гурил будаа, ахуйн цэвэрлэгээний бодис, гоо сайхны бараа зэрэг хааяа хэрэглэх зүйлээ бөөний үнийн дэлгүүрээс авбал арай хямд тусна.

Өдөр тутмын бүтээгдэхүүнд: Долоо хоногт нэг удаа авах хүнс орно. Эдгээрийг ойролцоо дэлгүүрээс авч болох юм.

2. Долоо хоногийн хоолны цэсийг зохио

Үүнд өдөр, оройн хоолонд орох хүнсний жагсаалтыг гарга. Энэ нь хэрэгцээгүй хүнс авахаас сэргийлэхэд тустай. Ихэнх эзэгтэй нар тооцоололгүй хүнс авснаас өнөөх нь муудаж хаяхаас өөр аргагүй болж, гэр бүлийн төсөвт хохирол учруулдаг.

3. Гэнэтийн зүйл авах мөнгийг төлөвлө

Судалгаагаар, мөнгө хэмнэх зорилгоор өөрсдийгөө хэт хязгаарладаг хүмүүс гэр бүлийн төсвөө барьж чаддаггүй болох нь тогтоогджээ. Cap бүр “гэнэтийн” болзошгүй зарцуулалтанд төсөв хуваарил. Хамгийн гол нь энэ хүрээнээс хальж болохгүй.

4. Дэлгүүр хэсэх “шоппинг өвчнөөс” сэргийлэх

Цалингаа авсан өдөр хүн өөрийгөө их баян болчихсон мэт санаж, мөнгөө ариг гамтай зарцуулдаггүй аж. Тиймээс цалин авсан өдрөө дэлгүүр оролгүй шууд гэртээ харь. Ганц, хоёр хоногийн дараа, сэтгэлийн хөөрлөө буусны дараа худалдаа хийх нь зөв.

5. Цахилгаан хэрэгсэл тань бүрэн бүтэн байхад анхаар

Эвдэрсэн, гэмтсэн, хэт хуучирсан цахилгаан хэрэгсэл нь индүү, плитка, хөргөгч, угаалгын машин гэх мэт нь цахилгаан эрчим хүч илүү зарцуулдаг байна. Хэрэв та шинэ техник, цахилгаан хэрэгсэл авах гэж байгаа бол “А” ангилалын загварыг сонгохыг зөвлөе. Энэ ангилал нь ус болон цахилгаан энергийг маш бага хэрэглэдэг.

6. Өөрийн хэрэгцээг бодитоор дүгнэ

Жижиг өрөө тасалгаанд олон талын ажиллагаатай тоос сорогч хэрэггүй. Хоёр, гурван хүнтэй гэр бүл 7 кг цагаан хэрэгсэл угаах хүчин чадалтай угаалгын машин байхад л болно. Ашиглахад хүндрэлтэй, шаардлага тэр бүр гарахгүй хэт орчин үеийн цахилгаан хэрэгсэл худалдан авах нь тийм ч үр ашигтай, оновчтой сонголт болж чадахгүй.

7. Хэрэв цахилгаан плиткатай бол сав суулгаа зөв сонго

Сав суулганы хэмжээ плитка, халааж буй хэрэгслийн хэмжээтэй тохирч байх ёстой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!