Ходоодны шархыг 14 хоногийн дотор эмчлэх уламжлалт арга. Таван мянган хүн үүний ачаар цоо эрүүл болсон!

Уламжлалт анагаах ухааны эмч нар эмчлүүлэгчдэдээ ургамлын тан өгдөг бөгөөд хоолны дэглэм сайн барих зөвлөгөө өгдөг байна. Тухайлбал, исгэлэн зүйлүүд, архи, дарс, айраг, ундаа, гаазтай ундаа, халуун ногоо, кимчиг хорьдог ажээ. Мөн хоолны хэмжээг тохируулж, бага багаар идэхийг зөвлөдөг байна.

Уламжлалт анагаах ухаанаар эмчилгээ хийхэд махан хоол идэхийг хорихгүй ч өөх, тостой зүйлийг хэтрүүлж хэрэглэхийг сэрэмжлүүлдэг байна. Мөн эмчилгээ хийх үед оюун санаагаа тайван байлгахыг зөвлөдөг байна.

Зөгийн балтай ширгээсэн усны шид

Эмчилгээний хувьд хойлгийн мах, ходоодыг хатааж нүдсэн борцыг буцалсан усанд нэг халбага хийж уухыг зөвлөдөг аж. Энэ бэлдмэлийг өдөрт гурван удаа 14 хоног уухад нөлөөлдөг байна. Мөн манай орны хаа сайгүй ургадаг таван салааг хандалж уух, чацарганын тосыг хоолны халбагаар өдөрт гурван удаа уух зэрэг нь ходоодны шарханд сайнаар нөлөөлдөг гэнэ.

Ходоодны шархны архаг өвчтэй хүн нэг амны халбага ургамлын тос балгаж гаатай чихэр хүлхдэг байна. Түүнийгээ залгиж болохгүй бөгөөд 10 минут байлгаад өтгөрсөн тосыг асгаж амаа зайлдаг байна. Энэ эмчилгээг өглөө өлөн элгэн дээрээ мөн орой унтахын өмнө хийвэл 10-20 хоногт үр дүнгээ үзүүлдэг ажээ.

Ширгээсэн усанд зөгийн бал хийж уух нь шарх эдгээх сайн эм болдог ажээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!