Ээж минь яг л ийм амттай котлет хийж өгдөг байсан. Олон жилийн дараа жорыг нь олж авлаа шүү!

Өнөө орой та бүхэндээ амттай котлет хийх аргыг танилцуулж байна. Бид ихэвчлэн мах, давс, перец холиод котлет хийчихлээ гэж ойлгодог шүү дээ. Гэвч энэ удаа илүү амттай бас үзэмжтэй котлет хийх аргыг зааж өгье. Анхаарлаа нааш нь хандуулаарай.

Орц:

  • Татсан мах – 600 гр
  • Хөх тарианы талх – 360 гр
  • Сонгино – 2 ширхэг
  • Сармис – 1 ширхэг
  • Давс – тал халбага

Хийх арга:

Хөх тарианы талхаа нунтаглаж, үйрмэг болгоорой. Махан дээрээ багахан ус, давс, татсан сонгино болон сармис хийж базна.

Одоо бэлтгэсэн махаа котлет хэлбэртэй болгож тавьна. Үүнийгээ талхны үйрмэгтээ хоёр талаар нь өнхрүүлж бэлтгэнэ. Шарах шүүгээний тавцангаа тосолж, котлетоо өрнө. Үүнийгээ 200 хэмд 30 минут шарж болгоорой. Ингээд таны амттай котлет бэлэн болох юм. Та котлетоо агшаасан будаа, төрөл бүрийн салат зэрэгтэй хольж идэж болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!