Орой хоолны дараа зайрмаг идмээр санагдаад байна уу? Тэгвэл гуравхан орцтой морозко зайрмаг хийж сураарай!

Орой хоолоо идсэний дараа сайхан зайрмаг идээд суумаар санагддаг уу? Тэгвэл үүнийг заавал дэлгүүрээс худалдан авах шаардлагагүй. Гэртээ зайрмаг хийж идээрэй. Өнөөдрийн хүргэж байгаа жор нь ердөө гуравхан орцтой төдийгүй бэлтгэхэд тун ч хялбар. Тиймээс яг одоо хамт хийгээрэй.

Орц:

  • Молоко – 1 лааз
  • Сүү – 400 гр
  • Орос хуурай крем

Хийх арга:

200 гр сүүнд кремээ хийж миксердэнэ. Өтгөн тортны крем шиг болоод ирэхэд нь үлдсэн 200 гр сүү болон молокогоо хийж сайтар хутгаарай. Үүнийгээ хөлдөөгчиндөө хийж, 10 цаг байлгасны дараа гаргаж идэж болох юм.

Яг л Оросын морозко зайрмаг шиг амттай болно. Мөн та өөрийн дуртай жимсээ зайрмагтайгаа хольж, амтлаад идэж болно шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!