Хоёр сар тутамд 50 ширхэг сармисыг ингэж дарж бэлтгээрэй

Бид бүгдээрээ л сайн ээж байхыг хичээдэг. Хүүхдээ өвдөх бүрт өөрийгөө буруутгаж, илүү сайн байх минь яав даа гэж харамсан суудаг шүү дээ. Тэгвэл өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч суухын оронд өнөөдрөөс урьдчилан сэргийлж болохгүй гэж үү? Миний хувьд гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хариуцаж, 2 сар тутамд 50 ширхэг сармис дарж бэлтгэдэг.

Сармис бол ёстой л бурхнаас бидэнд хайрласан хамгийн хүчтэй анагаагч гэж санагддаг. Бактерийн эсрэг үйлчилгээтэй, дархлааг дэмжинэ, цусны эргэлтийг сайжруулна нэмээд судсыг цэвэрлэнэ. Энэ мэтчилэн сармисны ач тусыг дурдаад дуусахгүй мэт… Мөн цаашлаад ханиад томууг нам дарж, уушигны үрэвслийг эмчилж, арьсыг чийглэг гоё сайхан харагдахад тусална.

Шидэт сармисны жор

  • Сармис – 50 хумс
  • Ус – 250 мл

Бэлтгэх арга:

Сармисаа хальсалж бэлтгээд, сармис хэрчигчинд хийж нухна. Үүнийгээ усандаа хийж таглаад, дулаан газар 3 хоног хадгална. Ингээд бэлэн болсон бэлдмэлээсээ өдөрт 3 удаа цайны халбагаар ууж байгаарай. 3 долоо хоногийн турш уухад нэг курс болно.

Үүний дараа нэг сар амарч, ахин 3 долоо хоног уугаарай. Ингэсэн байхад та болон танай гэр бүлийнхэн төрөл бүрийн өвчнөөс хол байх болно. Хамгийн гол нь сармисаа маш сайн чанарын сармис сонгох ёстойг анхаараарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!