Аяганд давстай ус хийж гэртээ тавиарай. Давстай ус хэр их өөрчлөгдөнө тэр хэрээр танай гэрт сөрөг энерги байна гэсэн үг!
Аяганд давстай ус хийж тавибал юу болно гэж бодож байна. Энэ нь гэрээс муу муухай, сөрөг энергийг үлдэн хөөх нэгээхэн арга юм. Айл бүрт их бага хэмжээгээр сөрөг энерги хорогдож, энэ нь хэрүүл тэмцэл, маргааныг дуудаж байдаг аж. Тэгвэл та тэрхүү аюулаас сэргийлэхийн тулд давстай усыг ашиглаж болно. Ингээд хэрхэн гэрээсээ сөрөг энергийг хөөн зайлуулах аргатай танилцъя.
Хэрэг болох зүйлс:
- Ус
- Давс
- Цагаан цуу
- Шилэн аяга
Шилэн аягандаа ус хийж, дээр нь нэг халбага давс, адил хэмжээтэй цагаан цуу хийж бэлтгэнэ. Үүнийгээ гэрийнхээ төв хэсэг буюу та болон таны гэрийнхэн хамгийн их цагаа өнгөрүүлдэг хэсэгт байршуулна. Жишээ нь та буйдан дээрээ суух дуртай бол тэр хэсэгтээ давстай усаа тавих юм. Ингээд 24 цагийн дараа өнөөх стакантай усаа авч асгаарай. Тус усанд танай гэрийн хамаг муухай энерги сорогдон орох бөгөөд зөвхөн гэгээлэг, сайхан энерги шилэгдэн үлдсэн байх болно.
Мөн та давстай ус хэр их хувирч, өөрчлөгдсөн байгаагаас танай гэрт тэр хэмжээний сөрөг энерги хургасан байсныг мэдэж авах боломжтой юм. Та заавал туршаад үзээрэй! Үр дүнгээ өнгө гэдэгт итгэлтэй байна.