Өнгөрсөн үед санаа зовох юмгүй байсныг батлах 20 зураг

Бидний аав ээж, өвөө эмээ нар орчин үеийн залуус хэтэрхий задгай, галзуурсан гэж их ярьдаг ч дээр үед биднээс дутахааргүй байсан бололтой. Тэр үеийн хүмүүс гэнэн томоогүй, хачирхалтай зүйлүүдийг их хийдэг байжээ. Бидний эцэг эхчүүд огт уйддаггүй байсан бололтой шүү. Ингээд биднийг гайхшруулах зургуудыг хамтдаа сонирхоцгооё.

1. 24 настай загвар өмсөгч бүсгүй Оросын Москвич 427 маркийн автомашины үзэсгэлэнгийн үеэр ард цонхоор нь орж буй нь.

2. Истанбул хотод болсон хамгийн үзэсгэлэнтэй хөл шалгаруулах тэмцээн, 1970 он

3. Лондон хотын замын цагдаа явган хүний гарцаар 4 дэгдээхэйг гаргаж байгаа нь, 1966 он

4. Зохион бүтээгч Эрик Сайксын бүтээсэн 19-р зууны үеийн олон залуусын сахлыг нэгэн зэрэг хусах чадвартай “Сахлын машин”.

5. Дэд дэслэгч Алан Хогарт өөрөө зохион бүтээсэн гутал шиг өмсч болдог завиараа Тамез гол дээр туршиж байна.

6. Зул сарын баярын үеэр болсон Английн агаарын довтолгооноос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эсэргүүцэж буй Лондончууд

7. Зөвлөлт социалист бүгд найрамдах Орос улсын чарга. Энэ үед хүмүүсийн өгзөг яаж тэсдэг байсан юм бол…

8. “Нисдэг ор” хэмээн нэрлэгдэж байсан Rolls Royce машины туршилтын жолоодлого

9. Чөлөөт мэдрэмж: Рио Де Жанейро дахь Ипанема наран шарлагын газар, 1970-аад он

10. 1930 оны 11-р сарын 14-ний өдөр Нью-Йорк хотын барилгын ажилчдад үдийн хоол зөөж буй зөөгч нар

11. Сургуульдаа Skateboard-р явж байгаа нь. 1982 он

12. Германы нэгэн цэрэг Потсдамын армийн үзүүлбэрийн үеэр мотоциклуудыг сүйх тэрэгнээс жолоодож буй агшин, 1938 он

13. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Ричард Никсон хүмүүстэй гар барихын тулд машины хамар дээр зогсож буй мөч

14. Шүдээ ашиглан Ирландын дуучин Бриди Галлагерийг сандалтай нь өргөж буй хүчтэй эр

15. Их хямралын үеэр 1932 оны 10-р сарын 31-ний өдөр Лондон хотод мянга мянган ажилгүй иргэд жагсаал хийжээ

16. Номхон далайн баруун өмнөд хэсгийн агаарын тээврийн онгоцны үйлчлэгчид. Тухайн үед онгоцны үйлчлэгчид богино юбка өмсөх учир сайхан хөлтэй байх шалгууртай байжээ.

17. Усанд сэлэлтийн хувацар маск, 1925 он

18. Галзуу уралдаан, 1950 он

19. Шоу үзүүлбэр

20. Твист бүжиг, 1962 он

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!