Мэргэжилтнүүдийн тайлбарлаж буй бид толинд илүү сайхан харагддаг 7 шалтгаан

Охид бүсгүйчүүд өдөрт дунджаар 70 удаа толинд хардаг гэсэн судалгаа байдаг. Танд хэтэрхий их юм шиг санагдаж байна уу? Тэгвэл энэ нь бүсгүйчүүдийн хувьд хэвийн үзэгдэл юм. Эмэгтэйчүүд нүүрээ будахаасаа өмнө, будаж байхдаа ч, дууссаныхаа дараа гээд өдөрт хэдэн арван удаа толинд хардаг байна.

Тэгвэл нүүрээ будсаны дараа толинд харсан царай зурган дээр шал өөр гарч байгааг та анзаарч байсан уу. Үүний шалтгааныг мэргэжилтнүүд ингэж тайлбарлажээ.

1. Толины тусгал дээр бид урвуу харагддаг

Бидний дүрс толины тусгалд эсрэгээрээ харагддаг. Бид байнга толинд хардаг учир энэ нь бүр дасал болчихсон байдаг байна. Хэрэв та зурган дээр нэг л онцгүй гардаг бол өөрийнхөө жинхэнэ төрхөө харж дасаагүйтэй холбоотой гэнэ шүү.

2. Өнцгөө олох

Бид толинд харахдаа өөрийнхөө төрхийг аль ч талаасаа харах чадвартай байдаг. Зураг авахуулахаасаа өмнө толинд хараад аль талаасаа аятайхан гардгийг мэдэж авах хэрэгтэй.

3. Гэрэлтүүлэг хамгийн чухал

Бидний тархи өнгөний өөрчлөлтийг сайн ялгаж чаддагүй учир толинд дүрсээ харах үедээ харж дассан зүйлээ шууд автоматаар хардаг. Харин бидний гар утас болон зургийн аппарат хүний тархи шиг биш юм. Камер хүний нүүрний бүх л хэсгүүдийг авдаг учир зургаа авахуулахдаа гэрэл, сүүдрээ тааруулах хэрэгтэй.

4. Бидний царай тэгш хэмтэй биш

Нүүрний хэлбэр хэмжээ нь яг адилхан хүн гэж байхгүй. Бидний нүүрний нэг тал нөгөө талаасаа өөр байдаг. Бид толинд харахдаа нэг өнцгөөс хардаг учраас зурган дээрээ тэс өөр царайтай мэт харагддаг.

5. Хүрээлэн байгаа орчны нөлөөлөл

Нэгэн судлаачийн дүгнэснээр хүмүүс гэртээ байхдаа эсвэл ямар нэг тайван газар байхдаа л толинд хардаг гэжээ. Зурган дээр бид хэт их хичээж биеэ барих үе байдаг. Нүдээ анивчихгүй байх, инээмсэглэх гэж хичээснээр бид өөртөө дарамт үүсгэдэг байна.

6. Бид толины тусгалд тодорхой нэг хэсгээ л хардаг

Толинд харах үедээ бид ихэвчлэн уруул, хамар, нүд гээд нүүрнийхээ тодорхой нэг хэсгийг л хардаг. Тиймээс толинд харж байхдаа царайгаа бүхэлд нь сайн харж байх нь чухал.

7. Бид өөрсдийгөө харагдаж байгаагаасаа хэд дахин илүү царайлаг гэж боддог

Чикагогийн их сургуулийн нэгэн судлаач ихэнх хүмүүс өөрсдийгөө байгаагаасаа илүү хөөрхөн харагддаг гэж боддог талаар судалгаа хийжээ. Судалгаанд оролцогчдод өөрсдийнх нь сайхан болон муухай гарсан зургуудыг нь харуулж, сонгуулахад өөрсдийнхөө хамгийн сайхан гарсан зургаа сонгожээ.

Бид өөрсдийгөө камерт харахаасаа илүү толинд их харснаар бидний тархи өөрсдийнхөө эвтэйхэн харагдах өнцгийг тогтоон авч байдаг. Энэ нь бид зурган дээр өөр гардаг гэсэн үг биш бөгөөд харин өөрсдийнхөө жинхэнэ царайгаа харж дасаагүйтэй холбоотой гэнэ. Тиймээс толинд харахдаа өөрийнхөө сайхан болон онцгүй харагддаг бүх талаа харж сураарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!