Уйлах үед бидний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг 5 зүйл

АНУ-ын иргэдийн дунд явуулсан судалгаагаар нэг эмэгтэй сард 3-аас дээш удаа уйлдаг бол нэг эрэгтэй харьцангуй бага буюу сард хамгийн ихдээ 2-хон удаа л уйлдаг гэсэн үр дүн гарчээ. Орчин үед эрэгтэй, эмэгтэй гэлтгүй уйлах нь сул дорой, өөртөө итгэлгүй хүний шинж гэж үзэх болсон. Хэдий тийм ч гэлээ уйлмаар санагдсан ч нулимсаа залги гэсэн үг биш юм. Учир нь уйлах үед бидний эрүүл мэндэд дараах 5 эерэг өөрчлөлт гардаг байна.

1. Стресс

Сэтгэлээ онгойтол уйлснаар стрессээс ангижирдаг болохыг 2014 оны нэгэн судалгаагаар тогтоожээ. Таныг уйлж байх үед сэтгэл санаа тайвшрахгүй ч гэлээ хэсэг хормын дараа стресс тайлагдаж, дотор онгойдог байна. Судлаачдын дүгнэснээр уйлсны дараа тархинд тайвшруулах үйл явц болдог гэнэ.

2. Цусны даралт

Цусны даралт өндөр байх тусам бидний биед маш олон сөрөг үр дагавартай. Үүнд: Цус харвалт, зүрхний шигдээс, нойргүйдэл мөн бөөрний дутагдал гэх мэт. Эдгээр өвчлөлд өртөхгүй байхын тулд та хааяа ч гэсэн сайн уйлахад л хангалттай гэнэ шүү. Сэтгэлээ онгойтол уйлсны дараа зүрхний цохилт тогтворжиж, тайвширдгийг олон судалгаа нотолсон.

3. Хорт бодис

Бидний нулимс нүдний эргэн тойронд хуримтлагдсан тоос шороог цэвэрлэж гаргадаг төдийгүй биед хуримтлагдсан хорт бодисуудыг гадагшлуулдаг гэдгийг та мэдэх үү? “Сэтгэлээ онгойтол сайхан уйллаа” гэдэг үг тийм ч оргүй хоосон биш бололтой шүү.

4. Зан ааш

Таны ааш зан ууртай, түрэмгий болж, сэтгэлийн төгшүүртэй болдог үе бий юу? Тэгвэл энэ нь бидний биед марганец хуримтлагдсантай холбоотой гэнэ. Ийм үед уйлах юм бол марганецын илүүдэл нулимсаар гадагшилж хурдан тайвширдаг байна.

5. Өвдөлт

Биед их өвдөлт мэдрэгдсэн үед өөрийн эрхгүй нулимс гардаг. Энэ нь бидний бие өвдөлт мэдрэх мэдрэмжийг бууруулж байгаа нэг хэлбэр бөгөөд ямар ч шалтгаантай уйлсан бай уйлах үед биеэс окситоцин болон эндорфин даавар ялгарч байдаг. Ингэснээр сэтгэл санаа тайвширч, өвдөлтийг бууруулдаг байна.

Бидний бэлтгэсэн мэдээлэл таалагдсан бол найзууддаа хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!