Булцгар хацар болон нүүрний илүүдэл өөхийг арилгах 8 дасгал

Бид дасгал хөдөлгөөн хийж идэвхтэй хөдөлгөөн хийдэг боловч нүүрний дасгалыг мартчихдаг. Тэгвэл биеийн бусад хэсгүүдтэй адил эрүү болон нүүрээ сайхан байлгахын тулд тогтмол дасгал хийж хэвших хэрэгтэй. Шанааны ясаа жүжигчин Анжелина Жолигийнх шиг болгохын тулд та төрөхдөө л тийм байх ёстой гэсэн үг биш юм. Дасгал хөдөлгөөн урт хугацаанд, тогтмол хийснээр үр дүнг нь мэдрэх боломжтой.

1. Нугасан хошуу гаргах

Энэ дасгалын үед хацрын гол булчинг ажиллуулж, уруулаа цорвойлгоод амаа ангайх болон жимийх маягаар ээлжлэн хийгээрэй. Уруулаа цорвойлгох үед хацрын булчингууд ажиллаж байгаа нь мэдрэгдэх ёстой.

Хэдэн удаа хийх хэрэгтэй вэ? 15 удаа

2. Хагас муруйх

Амаа нэг тал руу нь муруйлгаж, хүзүүний булчинд ачаалал өгвөл суллаарай. Энэ дасгалыг толинд харж хийх үед таны хүзүүн дээр зураас үүсч байвал зөв хийж байна гэсэн үг.

Хэдэн удаа хийх хэрэгтэй вэ? 15 удаа

3. Загас шиг царай гаргах

Зурган дээрх шиг хацраа дотогш сороод, загас шиг царай гаргах гэж хичээгээрэй. Үүний дараа нь толгойгоо гэлжийлгэн, хүзүү болон эрүүгээ чадах чинээгээрээ сунгаарай.

Хугацаа: 15 удаа, нэг оролтоор 10 сек барина

4. Хацрын ясны дасгал

Хэрвээ та том хацрын ястай бол нүүрний хэлбэр бөөрөнхий харагдах талтай байдаг. Энэхүү дасгалыг хийхдээ шүдээ гарган инээмсэглэж, уруулаа зууван хэлбэртэй болгоно. Үүий дараа хацрынхаа ясан дээр хуруугаараа дарж дээш өргөж өгнө.

Хугацаа: 30 сек

5. Нүдээ аних дасгал

Зөвхөн нүдээ аних нь таны хацрын өөхлөлтийг шатаана гэвэв та итгэх үү. Энэхүү дасгалыг хийхдээ аль болох нүдээ чанга аньж хийгээрэй.

Хугацаа: 15 удаа хийж, нэг оролтоор 3 сек барина

6. Эрүүгээ дээш өргөх

Доод уруулаа дээд уруул руугаа түлхэж эрүүгээ аль болох дээш өргөөрэй.

Хэдэн удаа хийх хэрэгтэй вэ? 15 удаа

7. Тал үнсэлт хийх

Уруулаа бага зэрэг цорвойлгоод баруун зүүн тийш нь ээлжлэн хөдөлгөнө. Ингэхдээ аль болох чадах чинээгээрээ хоёр тал руугаа болгохыг хичээгээрэй.

Хэдэн удаа хийх хэрэгтэй вэ? 15 удаа

8. Амаа ангайх

Энэ дасгал нь зөвхөн сунгалт болохоос гадна хацрын өөх шатаахад тустай. Хэлээ доод талын шүд рүүгээ түлхэн, эрүүгээ доош сунгана.

Хэдэн удаа хийх хэрэгтэй вэ? 15 удаа

Бонус: Хэлний байрлал

Бидний бие буруу байрлалд ордогтой адил хэл зохисгүй байрлалтай байх тохиолдол байдаг. Хэлний буруу байрлал нь биднийг давхар эрүүтэй, дугуй нүүртэй юм шиг харагдуулдаг. Иймд хэлээ зөв байрлалд байлгах нь чухал юм. Хэлний зөв байрлал бол тагнайдаа наалдуулж, шүдээ чөлөөтэй байрлалд байлгах ёстой юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!