Шанцай бол байгалийн гаралтай инсулин: Цусан дахь сахарын хэмжээг бууруулж, турахад тусална

Калифорни их сургуулийн судалгааны багийнхан хоол амтлагч шанцай нь биеийн жин нэмэгдэх гол шалтгаан болдог цусан дахь сахарын хэмжээг буруулах урвалын шинжийг агуулдаг болохыг баталсан. Тиймээс та илүүдэл жингээ багасгахын тулд цусан дахь сахарын хэмжээг бууруулах хэрэгтэй. Харин цусан дахь сахарын хэмжээгээ бууруулахад танд инсулинтай адил нөлөөг үзүүлж чадах шанцай хэрэг болох юм.

Шанцайг хэрэглэснээр инсулины тэнцвэргүй байдлыг хэвийн болгох боломжтой. Судалгаанаас үзэхэд шанцайн найрлага нь ихэссэн инсулин болон глюкозыг бууруулж, хоёрдугаар төрлийн чихрийн шижин өвчин тусахаас сэргийлдэг байна.

Тэгвэл та өдөр бүр 2 халбага шанцай хэрэглэж, цусан дахь сахарын хэмжээгээ бууруулж, чихрийн шижингээс салах төдийгүй жингээ бууруулж чадна.

Хэрэг болох зүйлс:

  • Шанцай – 2 цайны халбага
  • Органик овъёос – 1 халбага
  • Цэвэршүүлсэн ус – 2-3 аяга

Овъёосондоо цэвэршүүлсэн буцалсан усаа хийж дэвтээнэ. Үүн дээрээ шанцайгаа хийж амтлаарай. Өглөө бүр үүнийг идэж, өдрөө эхлүүлж байгаарай. Энэ нь таны эрүүл амьдралын эхлэл байх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!