Хүзүүний өвдөлтөөс ангижрахад туслах өөртөө хийх 4 массаж

Орчин үеийн хүмүүс байнгын суугаа ажил болон хөдөлгөөний дутагдалаас үүдэн хүзүүгээр хөшиж, өвдөх нь элбэг болжээ. Харин үүнээс ангижрахад туслах 4 төрлийн массажийг танилцуулахаар бэлтгэсэн юм. Эдгээр дасгалуудыг та өөр өөртөө хийх боломжтой гэдгээрээ онцлог юм.

1. Алчуураар массаж хийх

Хүзүүний зангирсан булчингаа суллаж, хөшүүн байдлыг засахад тань алчуур байхад хангалттай. Хүзүүндээ бага ачаалал өгөхийн тулд зөөлөн, хөвөн даавуун алчуур сонгоорой.

Алчуураа хүзүүн дээрээ тавиад баруун гараараа алчуурны үзүүрээс барьж цээжээ дагуулан нар зөв татаарай. Харин зүүн гараа алчуурны нөгөө үзүүрээс барин нүүрээ ороох хэлбэрээр татна. Алчуураа хоёр гараараа барьсан хэвээрээ толгойгоо зүүн тийш нь зөөлөн эргүүлнэ. Хоёр гараараа ээлжлэн хийхийг санаарай.

Алчуураа хүзүүн дээрээ тохоод 2 гараараа 2 үзүүрээс атган татна. Толгойгоо зүүн тийш нь зөөлөн эргүүлж хэдэн хором барина. Үүний дараа буцаж эгц хараарай. Үүний дараа толгойгоо баруун тийшээ эргүүлж хэдэн хором бариад дахин эгц харна. Энэхүү дасгалыг 4-5 удаа давтан хийснээр хүзүүний хөшүүн байдлыг арилгаад зогсохгүй таны нуруун дээрх ачааг аваад хаячихсан юм шиг л болно.

2. Хүзүүний арын булчингийн массаж

Зурган дээрх шиг хүзүүний зүүн хэсгийн булчин дээр гараа тавиад зөөлөн дарж толгойгоо баруун тийш нь эргүүлнэ. Гараа огт хөдөлгөхгүй, толгойгоо хөдөлгөх ёстой гэдгийг анхаараарай. Дараа нь баруун гараараа мөн адил давтаж хийнэ. Энэхүү массаж нь цусны эргэлтийг сайжруулахаас гадна биеийг тайвшруулдаг байна.

3. Хүзүүний 2 талын булчинг шахах массаж

Нуруугаа эгцлэн суугаад 2 гараа зурган дээрх шиг байрлуулна. Толгойгоо бага зэрэг зүүн талруугаа гэдийлгэж, зүүн талын хүзүүний булчингаа базаж өгөөрэй. Хэрэв таны хүзүү их хөшсөн бол ингэж базах үед бага зэрэг өвдөлт мэдрэгдэх боловч базсаны дараа хөнгөрнө. Үүний дараа толгойгоо баруун тийш гэдийлгэн баруун булчингаа базаарай. Ээлжлэн хийж дууссаны дараа хоёр талын булчингаа зэрэг базан хойшоо гэдийнэ.

4. Дагз хэсгийн булчингийн массаж

Энэ хэсгийн булчин чангарсан үед толгой өвдөх, залхуу хүрэх онцгой тохиолдолд дотор муухайрах шинж тэмдэг илэрдэг. Гавлын ясны доод хэсэгт байх зөөлөн эдийг 2 гараараа зөөлөн дарж, толгойгоо хойш гэлжийлгэн чанга дараарай. Үүний дараа толгойгоо зөөлнөөр урагш болгоод эрүүгээ цээжиндээ хүргэнэ. Энэ үед 2 гар мөн л дагзны доорх зөөлөн эд дээр байрласан байх бөгөөд хүчтэй дарсан хэвээр байна. Энэхүү массаж нь дагз хэсгийн чангарсан булчингуудын суллаж өгнө.

Бонус: Урагшаа болон хажуу тийш сунгах дасгал

Нуруугаа эгцлэн суугаад эрүүгээ цээжиндээ нааж хэдэн хором бариарай. Хүзүү хэсгээр дагасан булчин сунаж мэдэгдэх бөгөөд гараараа толгой дээрээ зөөлөн дарж илүү их ачаалал өгч болно.

Нуруугаа эгцлэн суугаад толгойгоо зүүн тийш нь гилжийлгэн хэдэн хором болоорой. Энэ үед баруун мөрний булчин сунаж мэдэгдэх бөгөөд толгойгоо баруун тийш гилжийлгэн давтаж хийгээрэй. Энэ дасгалын үед нэг талын мөр толгой даган өргөгдөхгүй байх ёстой. Мөн толгойгоо хажуу тийш болгох явцад гараараа толгой дээрээ даран булчинд ачаалал өгч болно.

Хэрэв та нуруу, нугасны өвчтэй эсвэл аваар осолд орж байсан бол хүзүүний булчинд хэт их ачаалал өгч болохгүй гэдгийг анхаараарай. Эдгээр массажийг зөөлөн, удаанаар хийвэл илүү үр дүнтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!