Оливын тос, давсыг хольж хэрэглээд үе мөчний өвчнийг 5 жилийн турш мартаарай!

Үе мөчний өвчнийг ангаахад хэцүү боловч эмчлэгддэг аж. Харин та мэс ажилбар хийлгэхгүйгээр дараах сонирхолтой жорыг туршиж үзээрэй. Дараах хольцоор хийсэн массаж нь таны биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй. Ингээд та бүхэндээ хэдэн жилийн турш үе мөчний өвдөлт мэдрэхгүй байх тос, давсны хольц бэлтгэх жорыг хүргэе.

Үе мөчний эмчилгээг хийхэд, танд дараах зүйлс хэрэгтэй болно.

  • Давс – 10 цайны халбага
  • Оливын тос – 20 цайны халбага

Бэлтгэх арга:

Шилэн саванд давс, тосоо хийж, сайтар холиод саваа таглан харанхуй газарт 3-5 хоногийн турш хадгална.

Хэрэглээ:

Өглөө бүр та өвдөж буй үе мөчиндөө давс, тосны хольцоо түрхэн иллэг хийх хэрэгтэй.

Дээрх бэлэн болсон хольцоо эхний удаа 2-3 минутын турш үе мөчиндөө түрхэж хэвшээд, цаашлаад минутаа ихэсгэх боломжтой юм. Хамгийн их хугацаа нь 20 минут байна. Энэхүү хольцоо 10 хоногийн турш давтаж хийх ёстой. Дараагаар нь хольцоо түрхсэн газраа давстай усаар угаана. Ингээд биеэ өөрөөр нь хатаан, хүүхдийн нунтаг цацлага буюу талькийг түрхээрэй. Хамгийн сүүлд та дулаан алчуураар ороох хэрэгтэй.

Тус хольцоор хийсэн 10 хоногийн эмчилгээ нь дан ганц үе мөчний өвчинг эдгээхээс гадна цусны эргэлтийг сайжруулж, мөгөөрс, ясны эд эсийг нөхөн сэргээнэ. Энэ нь бие махбодид хортой бодисыг цэвэрлэж, улмаар бодисын солилцоог хэвийн үйл ажиллагаатай явуулах юм. Та дээрх давс болон тосны хольцыг түрхсэнээр таны эрүүл мэндэд 8-10 хоногийн дотор өөрчлөлт харагдах болно.

Энэхүү жорыг та туршиж үзэх явцад танд нойр хүрэх эсвэл толгой өвдөх мэдрэмж төрж магадгүй. Энэ нь тийм ч байнга тохиолддог зүйл биш болохоор санаа зовох шаардлагагүй юм. Ингээд та дээрх жорын орц, найрлагаа зөв хийснээр өөрийнхөө бие болоод, үе мөчний өвчний асуудлаа бүрэн шийдэж чадах юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!