Өндөр өсгийт өмсөхөд гардаг бэрхшээлүүдийг хялбархан шийдэх 14 зөвлөгөө

Охид бүсгүйчүүд зуны улиралд, ажил дээрээ, олон нийтийг хамарсан арга хэмжээнд гоёмсог хувцас болон өндөр өсгийтийг хослуулж өмсөх дуртай байдаг. Гэвч өндөр өсгийт байнга өмсөх нь олон эрсдэлтэй зүйлүүдийг ар араасаа дагуулж байдаг билээ. Дуртай өндөр өсгийтөө өмсөх гэхээр таны хөл холгож, бариад эвгүй мэдрэмж төрж байсан удаа бий юу? Тэгвэл бид энэ удаад өндөр өсгийт өмсөх үед гардаг асуудлуудыг шийдвэрлэх бяцхан аргуудыг дуулгахаар бэлтгэсэн юм.

1. Өмсөх дуртай өндөр өсгийтөө хөлдөөгчинд хийгээрэй

Өндөр өсгийн өмсөхөөсөө 30 минутын өмнө хөлдөөгчинд хийгээрэй. Үүний дараа өмсөхөд таны хөлийн хэлбэрт таарч, цаашид өмсөхөд маш эвтэйхэн болно. Эсвэл гялгар уутанд ус хийгээд гутлан дотроо хийж усыг хөлдөх хүртэл хөлдөөгчинд байлгаарай.

2. Оймс болон халуун ус

Та гадагш гарахаасаа өмнө оймсоо халуун усанд дүрж өндөр өсгийттэйгээ хамт хэсэг хугацаанд өмсөөрэй. Энэхүү арга нь таны гутлыг бага зэрэг сунгах бөгөөд хөл холгохоос сэргийлэх юм.

3. Хоёр талаараа наалддаг тууз

Хоёр талаараа наалддаг туузыг гутлан дотроо наагаарай. Энэхүү арга нь гутлан дотор таны хөл холхихоос сэргийлэх бөгөөд хөл цэврүүтхээс хамгаална..

4. Өндөр өсгийт өмсөхдөө улавч хэрэглэ

Ийм улавч таны хөл гутлан дотор гулгахгүй байхаас гадна холгуулахгүй байхад тустай. Ямар гутал өмсөхөөс шалгаалж тохирох улавчийг сонгоорой.

5. Чийгшүүлэгч тос түрхэх

Өндөр өсгийт өмсөхөөсөө өмнө хөлөндөө чийгшүүлэгч тос түрхээрэй. Энэ нь таны хөл холгож, цэврүүтэхээс сэргийлнэ.

6. Хүүхдийн тальк

Хүүхдийн цацлага нь хөл хөлрөх, гулгах зэргээс хамгаалахаас гадна цэврүү үүсэхээс сэргийлнэ.

7. Хөлийн хуруугаа туузаар ороох

Хөлийнхөө дунд болон долоовор хуруугаа нийлүүлж туузаар ороогоорой. Өндөр өсгийт өмсөх үед эдгээр хуруун дээр хамгийн их даралт ирж хөлийг өвтгөдөг учир энэ арга тус болно.

8. Өндөр өсгийтөө тайлах хэрэггүй

Хэрвээ та ажил дээрээ хөлөө амраах зорилгоор гутлаа тайлдаг бол үүнийг анхаараарай. Өндөр өсгийт өмсөх үед хөл бага зэрэг хөөж, хавдсан байдаг учир дахин өмсөх үед таагүй мэдрэмж төрүүлдэг байна.

9. Гэртээ өмсөж хэвшүүлээрэй

Та өндөр өсгийн шинээр худалдаж авсан эхний долоо хоногтооо гэртээ өмсөж хэвшүүлэх хэрэгтэй. Ингэснээр таны хөлийн хэвэнд тохирох юм.

10. Дезодорант

Таны хөл холгоод байгаа газар дезодорант түрхээрэй. Ингэснээр гутал үрэгдэж, цэврүүтэхээс сэргийлнэ.

11. Бигий зогс

Удаан хугацааны туршид зогсох нь хөлний өвдөлтийг улам бүр нэмэгдүүлдэг. Иймд нэг газраа удаан зогсохгүй байхыг хичээгээрэй.

12. Хөлийн арчилгаа

Хэрэв таны хөлийн өсгий хагарсан эсвэл төрөлхийн хатуу арьстай бол өндөр өсгийт өмсөх нь улам бүр эдгээр асуудлыг дордуулж байдаг. Иймд хөлөө үргэлж арчилж байх нь зайлшгүй шаардлагатай.

13. Гутлынхаа өсгийг зөв сонгох

Хэрвээ та өмнө нь өндөр өсгийт өмсөж байгаагүй бол хэт өндөр өсгийтэй гутал өмсөхөөс зайлсхийгээрэй. Эхний ээлжинд намхан, өргөн өсгийтэй гутал сонгохыг зөвлөж байна. Үүнээс гадна урд хэсэгтээ бага зэрэг өндөрлөгөөтэй гутал сонгож болно.

14. Яаралтай тусламжийн хэрэгсэл

Хэрэв таны хөлийн өсгий өвддөг эсвэл дандаа холгож байдаг бол цүнхэндээ үргэлж шархны лент авч явж байгаарай. Энэ нь таныг болзошгүй эрсдэлээс түргэн хугацаанд хамгаалах найдвартай хэрэгсэл юм.

Хэрэв таны мэддэг өөр бусад аргууд байдаг бол коммент хэсэгт сэтгэгдэлээ үлдээж бусадтай хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!