Ээж маань 48 насандаа үрчлээнээсээ амархан салж чадсан! Тийм ч учраас би үнэтэй тос хэрэглэхээ больсон…
Өнөөгийн амьдралын хэмнэл, ачаалал, байнгын стрессээс болж бидний арьс маш ихээр гэмтэж байна. Дээрээс нь гоо сайхны баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэснээс болж арьсанд өөрчлөлт орж улмаас үрчлээ үүсдэг.
Хорин наснаас хойш эмэгтэйчүүдийн коллагены ялгаруулалт удааширч эхэлдэг учраас бүсгүйчүүд дутагдаж байгаа бодисыг нөхөх үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүн сонгож авах хэрэгтэй болдог. Харин 35 наснаас хойш ретинол болон А амин дэмийн агууламжтай гоо сайхны бүтээгдэхүүнд илүү анхаарах хэрэгтэй.
Бид энэ удаад зөвхөн байгалийн гаралтай бүтээгдэхүүн ашиглан үрчлээний эсрэг тос хэрхэн хийх аргыг танилцуулааар бэлдлээ.
Үрчлээний эсрэг тос гэрийн нөхцөлд хэрхэн хийх вэ?
Орц:
- 1 х.х кокосын тос
- 1 х.х бүйлсэн самар эсвэл оливын тос
- 1 өндөгний шар
- 1 ц.х календултай спиртийн ханд
Бэлдэх арга: Кокосын тосоо халуун усны ууранд барьж хайлуулаад өндөгний шараа хийж сайтар хутгана. Дараа нь бүйлсэн самрын тос болон спиртийн хандаа хийгээд сайтар хутгаарай.
Зуурмагийг шилэн саванд хийж хөргөгчинд 24 цаг байлгана. Нүүрээ сайтар цэвэрлээд тосоо түрхэж 30 минут байлгасны дараа хөвөнгөөр зөөлөн арчиж аваад буцалсан бүлээн усаар угаана. Энэхүү аргыг тогтмол хэрэглэснээр таны үрчлээ мэдэгдэхүйц арилах болно.