Алдартнуудын бие дээрх хачирхалтай боловч утга учиртай шивээснүүд

Алдартнууд биеэн дээрээ шивээс хийлгэх сонирхолтой байдаг. Энэ нь тэдний ертөнцийг фенүүдэд нь нээж өгөх нэгээхэн хаалга болох нь бий. Заримдаа бид тэдний ярилцлагаас олж мэдээгүй зүйлсээ тэдний шивээсээс харж болно. Өнөөдөр та бүхэндээ алдартнуудын шивээс болон үүний утга учрыг тайлбарлахаар бэлтгэлээ.

Мэйзи Уильямс болон Софи Төрнер

“Game of Thrones” киноны одууд болох жүжигчин Мэйзи Уильямс болон Софи Төрнер нь нөхөрлөлийн баталгаа болгож “07.08.2009” гэсэн он сарыг гаран дээрээ шивүүлжээ. Энэ он сар өдөр нь тэд анх уулзаж, кинонд хамт тоглох болсноо мэдэн, эгч дүүс болсон өдөр аж.

Эмилиа Кларк

“Game of Thrones”-ийн бас нэгэн алдартан болох Эмилиа Кларк нь дүрийнхээ Daenerys Targaryen-т хүндэтгэл үзүүлж, 3 нисдэг лууг гаран дээрээ шивүүлжээ.

Анжелина Жоли

Анжелина Жоли нь 2003 онд Билли Бобоос салсныхаа дараа, гарын бугалга дээрээ шивүүлсэн түүний нэрийг арилгах хэрэгтэй болсон. Харин хэдэн жилийн дараа гэхэд тэрээр Билли Бобын нэр байсан хэсгийг дарж, хүүхдийнхээ мэндэлсэн газрыг координатаар дүрсэлж шивүүлсэн байв.

Мөн тэрээр Брэд Питтээс салахаас хэдхэн сарын өмнө нөхрийгөө төлөөлүүлж, Буддын шашны бэлгэдэл нуруун дээрээ шивүүлсэн байдаг.

Жонни Депп

1990-ээд оны үед тэрээр жүжигчин Уинона Райдераас салсныхаа дараа гаран дээрх “Winona Forever” хэмээх шивээсээ “Wino Forever” болгон өөрчилжээ.

Харин 2015 онд тэрээр жүжигчин Амбер Хердтэй хамт байх хугацаандаа хайрын баталгаа болгож, эхнэрийнхээ хоч болох “SLIM” гэх үгийг шивүүлсэн байна. Гэсэн ч үлгэр жаргалтай төгсөөгүй, жүжигчин эр ахин шивээсээ өөрчлөх хэрэгтэй болсон бөгөөд “SCUM” хэмээн хувиргажээ.

Хайди Клум

Үзэсгэлэн загвар өмсөгч бүсгүй нь гаран дээрээ 4 одтой шивээс хийлгэж, үүгээрээ нөхөр Сил болон хүүхдүүдээ төлөөлүүлсэн байна. Харин тэдний гэрлэлт дуусч, Сил бүсгүйн амьдралаас гарч одоход, түүний гаран дээрх шивээс ч хамт алга болов.

Кара Делевинь

Тэрээр хоолонд дуртай болохоо баталж “Bacon” буюу “Гахайн шарсан мах” хэмээн хөлийн улан дээрээ шивүүлсэн. Тэгвэл нөгөө хөлийн улан дээрээ “Made in England” буюу “Англид үйлдвэрлэгдсэн” хэмээн шивүүлсэн байв. Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа “Хүмүүс намайг үргэлж хүүхэлдэй шиг хөөрхөн, үзэсгэлэнтэй, төгс байгаасай гэж хүсдэг. Тийм ч учраас хүүхэлдэйтэй адил өөртөө шошго хийлгэсэн юм” хэмээжээ.

Кендалл Женнер

Зарим хүмүүс ямар ч утга учиргүй шивээс хийлгэдэг байх аж. Загвар өмсөгч Кендаллийн тухайд тэрээр найзуудтайгаа явж байгаад л шивээс хийлгэхээр болж. Харин түүний санаанд хамгийн түрүүд буусан зүйл нь “Меов” гэж дуугарч буй муур байсан тул уруулан дотроо “Meow” гэж шивүүлсэн байна.

Селена Гомез

Селена Гомезын тухайд ч мөн арьсан дээрээ амьдралынхаа уриа болсон үгийг бичүүлэх дуртай нэгэн. Тэрээр биен дээрээ Арабаар “Эхлээд өөрийгөө хайрла” гэх үгийг шивүүлсэн байна.

Деми Ловато

Деми Лавота бол шивээсний фен юм. Тэрээр долоовор хуруун дээрээ сарнай шивүүлж, 6 сарын турш хар тамхины хамаарлаасаа гарах гэж тэмцсэний илэрхийлэл болгожээ. Мөн ядам хуруун дээрээ “Би” гэж шивүүлсэн нь юу юунаас илүү өөрийгөө хайрлана гэх утгыг илэрхийлэх аж.

Виктория Бекхэм

Алдартай дуучин, загвар зохион бүтээгч бүсгүй нь 2006 онд нуруун дээрээ “I am my beloved’s and my beloved is mine” хэмээн Еврей хэлээр шивүүлжээ.

Гэсэн хэдий ч түүний шивээс жил ирэх тусам бүдгэрч, харагдахаа болиод байна . Энэ нь магадгүй түүний ганцаараа биш гэр бүлтэй болсон гэдгийг илрэл байж болох юм.

Карруче Тран

Америкийн загвар өмсөгч, жүжигчин Карруече Тран нь шагайнаасаа эхэлж, ташаагаа хүртэл цахилгаан шивүүлж, олныг гайхшруулсан байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!