Юу таныг одоо болтол мөнгөгүй байлгаж байна гээч!

“Brown”-ны их сургууль 5 жилийн турш 50 мянган гэр бүл ойролцоогоор 150 мянган хүмүүсийг судалгаанд хамруулж, тэдний санхүүгийн байдал болоод мөнгө хуримтлуулах зан чанарыг судалжээ. Энэхүү судалгааны үр дүнд ядуу хүмүүсийн түгээмэл хийдэг зүйлсийг онцолсон байна. Ингээд хамтдаа таныг ядуу байлгаж байгаа хорт зуршлуудтай танилцъя

1. Төсвөөс давсан хэрэглээ

Чинээлэг хүмүүс хэчнээн их мөнгөтэй байлаа ч, тооцооны тал дээр нямбай ханддаг. Тэд мөнгөө юунд зарцуулах, хэнд өгөх гэхчлэн маш нарийн тооцно. Үүнийхээ үндсэн дээр илүү дутуу зүйлд мөнгө үрэлгүй, төсвөө нягштал биелүүлж, мөнгөө хэмнэж чаддан байна.

Харин ядуу хүмүүсийн тухайд мөнгө олсон ч тэр хэрээрээ үрж, хаана яаснаа ч мэдэлгүй дуусгадаг. Эцэстээ хурааж хуримтлуулсан зүйлгүй, өөртөө наасан ч юмгүй дуусгасан байдаг шүү дээ. Харин та одооноос ч болов сард олох мөнгөний хэмжээ, хэрэглэх шаардлагатай зүйлс зэргээ тэмдэглэж, яг л төсвийнхөө дагуу хэрэглэж байгаарай. Хэрэггүй зүйлд бүү мөнгө үр!

2. Хадгаламжийг илүүд үздэг

Ядуу хүмүүс мөнгөө хадгалж, харин баян хүмүүс мөнгөө өсгөж байдаг гэх үгийг урьд нь сонсож байв уу? Энэ нь тийм ч оргүй хоосон үг биш юм. Олсон мөнгөнөөсөө бага ч атугай хадгалж, ирээдүйдээ хөрөнгө оруулж байх нь зөв ч гэлээ, таны мөнгийг өсгөж, чинээлэг нэгэн болгох арга зам биш. Иймд мөнгөө зүгээр дараад суухын оронд өсгөж болох тал дээр анхаарч, илүү толгойгоо ажиллуулах хэрэгтэй юм.

3. Азанд найдаж амьдрах

Аз нь зөвхөн хичээж зүтгэж чадсан хүнийг ивээдэг. Надад аз тохионо, сугалаанаас мөнгө хожоод л амьдрал сайхан болно гэхчлэн утгагүй зүйлсэд итгэж амьдардаг хүмүүс хэзээ ч баян болж чадахгүй. Үүнийг баттай хэлэх байна. Зөвхөн шинийг сэтгэж, эрэлхийлж чадсан хүмүүс л чинээлэг хангалуун амьдарч чадна. Иймд азанд биш өөртөө итгэж, урам зоригоор дүүрэн урагшлаарай.

4. Нэмэлт орлого байдаггүй

Зөвхөн урдах ажлаа хийгээд л цалин аваад та хэзээ ч хангалттай хэмжээний мөнгөтэй болж чадахгүй. Та эцэсдээ цалингаас цалингийн хооронд амьдарсаар л дуусна. Харин чинээлэг хүмүүсийн тухайд өөрсдийн чаддаг зүйлийг ашиглаж, нэмэлт орлоготой байж чаддаг. Та ч бас өөрийнхөө чадвараа ашиглаж, нэмэлт орлоготой болоорой.

5. Хэрэггүй зүйлд мөнгөө үрдэг

Ядуу хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа бол хэрэгцээгүй зүйлд мөнөө үрэх юм. Тэд бусдаас муу хувцастай, дутуу харагдахгүй гэсэндээ үнэтэй хувцас, гар утас, нөүтбүүк зэргийг худалдан авч, өсгөх боломжтой байсан мөнгөө үгүй хийж орхидог. Харин үнэтэй хувцас өмсөж, үнэтэй утас барилаа гээд юу өөрчлөгдөх юм бэ? Таны халаасанд мөнгө ороод ирнэ гэж үү? Энэ бол яахын аргагүй хоосон хэтэвчтэйгээ адилхан хоосон тархитай хүмүүсийн хийдэг үйлдэл юм. Та ядуу байхаас залхаж байгаа бол эхлээд хэрэглээгээ танаарай. Үүний дараа хэмнэж чадсан мөнгөөрөө ирээдүйдээ хөрөнгө оруулж чадна.

6. Уншдаггүй

Баян хүмүүсийн 80 хувь нь уран зохиол болон шинжлэх ухааны ном уншиж, тархиа тэлж байдаг. Энэ нь тэднийг илүү амжилттай байж, өөрийгөө хөгжүүлэхэд гол нөлөөг үзүүлдэг. Харин ядуу хүмүүс ном уншихаас илүүтэй фэйсбүүк ухаж, хэрүүл тэмцэлд хошуу дүрж, хэрэггүй мэдээллээр тархиа дүүргэдэг аж. Ном их уншиж, дэлхий ертөнцийн тухай олон зүйлсийг мэдэж авсан хүн мөнгөний үнэ цэнийг илүү ойлгож, амьдралын хэв маягтаа өөрчлөлт оруулж чадах аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!