Хүмүүсийн өдөр тутамдаа ашигладаг зүйлүүдийн цаана нуугдсан хачирхалтай зүйлс
Бидний өдөр тутмын амьдралдаа ашигладаг зүйлүүдийн гарын авлага гэж огт байдаггүй ч бид төвөггүйхэн ашиглаж чаддаг. Шүдний сойз мэтийн энгийн зүйлээс эхлээд автомашины нарийн төвөгтэй зүйлүүдийг хүртэл бид өдөр тутмын амьдралдаа ашигласаар аль хэдийн дасал болчихсон байдаг шүү дээ.
Эдгээр зүйлүүдийн ихэнх нь өөрсдийн гэсэн ашиглах арга, далд учир шалтгаантай байдаг гэвэл та итгэх үү? Таны өдөр тутамдаа ашигладаг зүйлүүдэд хачин нүх эсвэл энийг яах гэж хийсэн юм бол гэж бодмоор зүйлүүд хэр олон байсан бэ? Тэгвэл бид энэ удаад хүмүүсийн хамгийн их ашигладаг мөртлөө яаж ашиглах зориулалтыг нь тэр болгон мэддэггүй зүйлүүдийг танилцуулахаар бэлтгэсэн юм.
1. Онгоцны цонхон дээр байдаг жижиг нүх
Та урд нь онгоцонд суухдаа ийм жижигхэн нүх анзаарч байсан уу? Энэхүү нүхнүүд нь онгоцны доторх агаар гаднах агаараас үргэлж дулаан байдаг тул цантахаас сэргийлэхээс гадна агаарын даралтыг тэнцвэржүүлэх үүрэгтэй байдаг. Хэрэв онгоцны цонхонд ийм нүх байхгүй бол нисэх талаар бодоод ч хэрэггүй.
2. Жинсэн өмдөн дээр байдаг жижиг төмөр товчнууд
Таны өмсөх дуртай жинсэн өмдөнд ийм жижиг төмөр товчнууд байдаг уу? Зүгээр л загварын шийдэл гэж бодож байсан уу?
Эдгээр товчнууд нь жинсний өмдний эдэлгээг уртасгах зориулалттай хийгдсэн гэнэ. Хүмүүс халаасандаа янз бүрийн зүйл хийдэг учир тухайн хэсгийн оёдол задрах эсвэл амархан урагдчихдаг байжээ. Харин ийм төмөр товчнууд хийж өгснөөр эдэлгээг уртасгадаг төдийгүй загвар талаасаа ч аятайхан болсон.
3. Машины хянах самбар дээр байдаг кофены дүрс
Хэрэв та барууны (BMW, Mercedes Benz, Volvo, Audi, Bentley) машин унадаг бол хянах самбарт аягатай кофены дүрс хааяа анивчиж байгааг анзаарсан байх. Энэ нь таныг түр зогсож амс хийх хэрэгтэйг сануулж буй хэрэг юм. Орчин үед машин хүртэл бидэнд анхаарал халамж тавьдаг болжээ.
4. Залгихаас сэргийлсэн бодис
Хүүхдийн тоглоом үйлдвэрлэгч “Нинтендло” компани хүүхдүүдийг тоглоом залгихаас сэргийлэх нэгэн арга олсон нь тухайн хэсгүүдийн гадаргууд амандаа хүргэх ч боломжгүй гашуун бодис түрхэх юм. Энэхүү аргын ачаар маш олон хүүхэд тоглож буй тоглоомоо залгихаас сэргийлжээ.
5. Машины нууц түгжээ
Бүх машинд яаралтай үед дотор талаас нээх түгжээ байдаг гэдгийг та мэдэх үү? АНУ 2001 оноос хойш үйлдвэрлэгдсэн бүх машиндаа ийм түгжээ хийхээр хуульчилжээ. Татах хэсгийн бариул нь харанхуйд гэрэлтдэг бөгөөд ингэснээр ямар нэгэн аюул тулгарах үед энэхүү түгжээг олоход илүү амар болгосон ба таны гарыг хүлсэн байлаа ч амаараа татаж болохоор хялбар хийгдсэн байдаг гэнэ.
6. Хайруулын таваг
Дэлхийн өнцөг булан бүрт үйлдвэрлэгдэж байгаа ихэнх хайруулын таваг бариул хэсгийн ардаа нүхтэй байдаг. Энэ нь зөвхөн хананд өлгөх зориулалттай бүтээгдээгүй бөгөөд өөр нэгэн ашиглах арга нь хоол хийх үедээ халбага болон жижиг шанаганы суурь болгох гэнэ. Тогооны таган дээр удаан тавих боломжгүй хуванцар халбага, шанага зэргийг тавих зориулалттай гэнэ шүү.
7. Япон шүдний чигчлүүр
Та Япон шүдний чигчлүүрний ард талын сэтлээд авчихсан юм шиг жижиг хэсгийг анзаарч байсан уу? Энэхүү хэсэг нь хооллож байхдаа шүдний чигчлүүрээ тавьж болох суурины зориулалттай юм байна. Ард талын хэсгийг хугалаад шүдний чигчлүүрээ түүн дээр тавиад хооллох ёстой бөгөөд ингэснээр хооллосны дараа чигчлүүрээ хэрэглэх хүртэл цэвэрхэн байна гэсэн үг юм. Япончууд ч айхтар хүмүүс шүү.
8. Балны таг
Балан дээр байдаг жижиг нүх нь хүүхдүүд хичээл дээрээ балаа санаандгүйгээр залгихаас сэргийлсэн зүйл гэнэ. Бал залгисан тохиолдолд энэхүү жижиг нүх нь агаарыг нэвтрүүлж амьсгалын замыг чөлөөтэй байлгах үүрэгтэй гэнэ шүү.
Та хүмүүсийн тэр бүр сайн мэддэггүй өөр ямар, ямар хачирхалтай зүйлүүдийн учрыг мэддэг вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.