30-аас дээш насны эмэгтэйчүүдийн заавал уух ёстой 3 төрлийн ундаа

Эмэгтэй хүн өөртөө үргэлж анхаарал халамж тавьж байх шаардлагатай. Эс бөгөөс эмзэг турьхан бие нь амархан өвдөж, эрч хүч нь буурах гээд байдаг. Ялангуяа дааврын тал дээр тун ч асуудалтай байдаг. Бүсгүй та 30 нас гарсан бол даавартаа анхаарч, дор дурдах ундаануудыг тогтмол ууж байгаарай.

Ундаа номер 1 – Нимбэгтэй ус

Энэ нь жин бууруулах, биеэс хорт бодисыг гадагшлуулах, дархлааг дэмжих, арьсыг хамгаалах үр нөлөөтэй байдаг. Үүнээс гадна нимбэг нь лептин дааврыг тэнцвэржүүлж, эрүүл мэндэд анхаардаг. Хэрэв тус даавар багасвал биед таргалалт явагддаг аж.

Бэлтгэх арга: Үүнийг бэлтгэх тун ч энгийн. Та тал нимбэгний шүүс шахаж, нэг аяга буцалсан усанд нэмж хийж уугаарай.

Ундаа номер 2 – Бөөрөлзгөний цай

Эмэгтэй хүний нөхөн үржихүйн системийг зохицуулдаг тус цай нь сарын тэмдгийн өвдөлтийг бууруулж, төрөлт, цэвэршилтийн үеийн асуудлаас таныг хамгаална. Тиймээс эмэгтэй хүн бүр үүнийг ууж хэвших нь өөрийгөө аварч байгаа нэгээхэн арга юм. Өдөрт 3 аягыг уугаарай.

Бэлтгэх арга: 200 мл усанд хатаасан эсвэл шинэхэн бөөрөлзгөний навчийг хийж, 10 минут байлгаарай. Орой унтахдаа ууж болохгүй. Харин өглөө, өдрийн цагаар уухад тохиромжтой.

Ундаа номер 3 – Куркуматай сүү

Алтан сүү хэмээн нэрлэдэг энэхүү ундаа нь эмэгтэйчүүдийн дунд тун ч алдартай. Энэ нь дааврыг тэнцвэржүүлж, хоол боловсруулах системийн ажиллагааг дэмжих төдийгүй дархлааг сайжруулна.

Бэлтгэх арга: 200 мл халуун сүүнд тал халбага куркума хийж, зөгийн балаар амтална. Үүнийг оройн цагаар уухад тохиромжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!