Хөршөөсөө сурч авсан цагаан хувцасны өнгийг хадгалах, сэргээх арга

Таны дуртай цагаан футволк угаах тусам өнгөө алдаад байна уу? Ямар ч үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэсэн нэмэргүй байна уу? Тийм бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь та бүхэндээ гэрийн аргаар хэрхэн хувцасны өнгийг сэргээх тухай зөвлөгөө, зааврыг хүргэхээр бэлтгээд байна. Миний хувьд энэ аргыг хөршөөсөө сурч аван, өнөөдрийг хүртэл хэрэглэсээр байгаа бөгөөд хувцасны өнгө алдагдлаа хэмээн ахин санаа зовохоо больсон.

Ингээд та бүхэндээ цагаан хувцасны өнгө сэргээх 3 төрлийн аргыг танилцуулъя.

Хүнсний сода

Нэг аяга хүнсний содыг 4 литр усанд хийж уусгана. Үүндээ толбо тогтсон эсвэл өнгөө алдсан цагаан өнгийн хувцсаа хийж, 30 минут байлгаарай. Дараа нь хувцсаа авч, нунтаг ашиглан хөөсрүүлж угаана. Ингэснээр таны хувцсан дээр тогтсон толбо арилаад зогсохгүй өнгө нь сэргэсэн байх болно.

Аспирин

6 ширхэг аспиринийг нухаад, аяга усанд хийж хутгаарай. Үүнийгээ энгийн угаалгын нунтагтай хамт угааж буй хувцсан дээрээ хийж, эргүүлээрэй. Ердөө ингээд л таны хүсэл ёсоор цагаан хувцас тань цас мэт гэрэлтэж байх аж.

Нимбэг болон цагаан цуу

Энэ нэгдэл нь таны хувцасны өнгийг сэргээхийн зэрэгцээ толбыг мартуулах шидтэй. Ижил хэмжээтэй цагаан цуу болон нимбэгний шүүсийг хольж бэлтгээд, тохирох хэмжээний усанд хийж хутгана. Үүндээ хувцсаа хийгээд 1 цагийн дараа угааж цэвэрлэхэд хангалттай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!