Элэг болон цусыг цэвэршүүлэх ундаа бэлтгэх арга

Хүрэнманжин нь элгийг цэвэрлэхэд онцгой үр нөлөөтэй. Хүрэн манжин нь өөрөө элэг цэвэршүүлэгч чухал нитрат бодисуудыг ялгаруулдаг ба элгэн дэх хорт бодисуудыг гадагшлуулдаг үүрэгтэй. Тиймээс элгээ эрүүл байлгахын тулд хүрэнманжингийн шүүс бэлтгэж, өглөөдөө ууж байх хэрэгтэй. Мөн тус төрлийн шүүс нь цусны эргэлт сайжирч, даралт тогтворжуулдаг ач тустай.

Орц:

  • Хүрэнманжин (хэрчсэн) – 1/3 аяга
  • Лууван (хэрчсэн) – тал аяга
  • Өргөст хэмх – 1 ширхэг
  • Алим – 1 ширхэг
  • Үрсэн цагаан гаа – 1/4 халбага
  • Нимбэгний шүүс

Ногоо болон жимсээ угааж бэлтгэнэ. Бүх орцоо хамтад нь блендэрт хийж, дээр нь 250 мл ус нэмж хийгээд эргүүлээрэй. Ингээд л таны амин дэмтэй шүүс бэлэн болох юм. Та үүнийг өглөө боссон даруйдаа бэлтгэн ууж, өглөөг эхлүүлж байгаарай.

Хүрэн манжинд натри, кальци, магни, хүхэр, цайр, манган, кобальт, төмөр зэрэг элементүүд болон С, В1, В2, Р, РР зэрэг амин дэм агуулагддаг. Эдгээр нь олон төрлийн ферментийн бүтцэд орох бөгөөд цус төлжүүлэх явцыг зохицуулдаг аж. Цусны гемоглобины хэмжээг нэмэгдүүлэх, судас хатуурах, цусны даралт ихсэх, элэг, бөөр, гэдэсний өвчний үед улаан манжинг хэрэглэдэг ба пектин ихээр агуулдаг тул сахарын өвчнөөс сэргийлэх, хоол боловсруулах эрхтний ажиллагааг хэвийн байлгах, өтгөн хатахаас сэргийлэх нөлөөтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!