Зорилгынхоо төлөө тууштай зүтгэсээр, эцэст нь биелүүлж чадсан хүмүүсийн түүх

Амьдралын хамгийн сайхан нь юу гээч? Хэчнээн зовж зүдэрч, бартаатай замыг тууллаа ч, нүүрэндээ томоос том инээмсэглэл тодруулж, хүссэн зүйлдээ хүрэх өдөр хэзээ нэгэн цагт ирдэг. Энэ жаргалыг мэдрэх гэж л бид өнөөдөр ирсэн зовлон тэсээд даваад гардаг байх. Тиймээс та бүхэндээ үүний баталгаа болсон хүмүүсийн түүхийг хуваалцаж байна.

Зүүн тал: 2015 онд би 4 одтой зочид буудалд ресепшинээр орж байсан өдөр.

Баруун тал: 2 хоногийн өмнө буудлынхаа менежер болсон өдөр.

4 жилийн дараа уулзаж буй эзэн, нохой хоёр

“Сэтгэлийн хямрал, тахикардитай 4 жилийн турш тэмцсэн. Гэсэн ч би гэрээсээ гарах болоход л зүрх гарч ирэх гэж байгаа мэт хүчтэй цохилж зовоодог. Харин эцэст нь зориг гаргаж, мэс засал хийлгэхээр шийдсэн”

Алдсан нохойгоо олсон аз жаргалаар дүүрэн гэр бүл

“Ойролцоогоор нэг жилийн өмнө манай дүү нохойноос айдаг, хуцах тоолонд нь уйлдаг байсан. Харин өөрөө хичээж бага багаар ойртож дассаар, сарын өмнөөс нохойтой хамт тоглодог болсон”

24 жил мөрөөдсөний эцэст өөрийн гэсэн нохойтой болсон мөч

“7 сарын 4-нд би аав болсон. Харин эцэст нь АНУ-ын иргэн болж чадсан. Үнэхээр гайхалтай жил болж байна”

“Өнгөрсөн 10 жилийн турш инээж чадахгүй, өөрөөсөө ялангуяа шүднээсээ их ичдэг байсан. Харин одоо бол хаана ч нүүр дүүрэн инээж чадсан”

“Би эмэгтэй хүнтэй 2 сараас удаан хугацаанд харилцаатай байж үзээгүй. Бараг бууж өгөөд байсан. Харин түүнийгээ олж, өнгөрсөн сард бид сүй тавьсан. Тэр тийм гэж хариулсан”

“Ээжтэй хобби хэчнээн чухал болох тухай ярилцсан. Харин тэр миний үгийг сонсож, хоббигоо хөгжүүлж, зураг зурж байгаа. Түүнд ямар их авъяас нуугдаж байсанг нь хараач”

“Хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж, Grand Canyon очиж үзсэн. Нэг нэгээр нь мөрөөдлөө биелүүлж явна”

“Эцэст нь багшлах эрхээ авлаа. Шинэхэн математикийн багштай танилцаарай”

“9 жилийн турш энд тэнд байр түрээслэж, айлд хоноглож явсан. Эцэст нь өөрсдийн гэсэн орон гэртэй боллоо”

15 жилийн өмнө хамт зургаа авахуулсан онгоцны үйлчлэгтэйгээ одоо хамт ажилладаг

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!