Элэг цэвэрлэх овъёосны шүүс

Элэг бол бидний биеийн хамгийн чухал эрхтнүүдийн нэг билээ. Үүнийг биеийн лаборатори хэмээн нэрлэх нь ч бий. Учир нь элэг цусыг шүүж, гематопоэтик эрхтний үүрэг гүйцэтгэдэг, дархлаа хариуцдаг, зарим витамин болон бусад зүйлийг синтезжүүлдэг. Тиймээс энэхүү чухал эрхтнийг халамжлах нь таны үүрэг биш гэж үү? Харин яаж цэвэрлэж, үйл ажиллагааг нь дэмжих вэ? Хариулт нь их энгийн.

Танд ердөө овъёос байхад хангалттай юм. Бие махбод дахь амин чухал үйл явцыг үргэлжлүүлэхийн тулд элэгний эсийг эрүүл идэвхтэй байлгах шаардлагатай. Харин тус үүргийг овъёос гүйцэтгэж чадна. Та овъёосны тусламжтайгаар элгээ цэвэрлэж, үйл ажиллагааг нь идэвхижүүлээрэй.

Жор 1:

1 аяга угаасан овъёосыг 3 литр хүйтэн усанд хийнэ. Үүнийгээ хөргөгчинд хийж хадгалаарай. Хоёр цагийн дараа хөргөгчнөөс гаргаж авна. Та өглөө бүр 2/3 аягыг ууж хэвших хэрэгтэй бөгөөд орой хоолноос 30 минутын өмнө мөн нэг аягыг ууна. Ингэснээр таны элэг бүрэн цэвэрлэгдэх болно.

Жор 2:

1 халбага хэрчсэн овъёосыг 1 литр буцалсан усанд хийж, 10-12 цаг байлгана. Ингээд үүнээсээ өдөр бага бага хэмжээгээр ууж, өдөрт 500 мл-ийг уусан байх ёстой.

Та энэ хоёр аргын аль нэгийг сонгож, 2-3 сарын турш өдөр бүр хэрэглээрэй. Гол нь тууштай хэрэглэснээр бодит үр дүн гарна гэдгийг санаарай. Танд амжилт хүсье.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!