Цаг хугацааг хэмнэж, амттай хоол хийхэд туслах гал тогооны шилдэг аргууд

Хоол хийх нь нэг төрлийн урлаг билээ. Тиймээс энэ урлагт шаргуу суралцахын тулд бидний мэдэж авах ёстой хэд хэдэн зүйлс бий. Өндгийг яаж зөв шарах вэ?, маслыг яаж хурдан гэсгээх вэ? гээд л таны мэдэхгүй олон залиуд байгаа. Эдгээрийг сурч аваад, гал тогоондоо хэнийг ч урдаа оруулахгүй мундаг эзэгтэй болоорой.

Төгс шарсан өндөг

Өндгөө хагалж, хайруулын тавганд хийсний дараа цагааныг нь зурагт үзүүлсэнтэй ижил эргүүлж тараагаарай. Ингэснээр өндөгний цагаан жигд тархана. Дараа нь хайруулын тавгаа таглаж, хэсэг хугацааны дараа өндгөө гаргаж аваарай.

Өөр нэгэн өндөгний жор

Өндгөө хайруулын тавгандаа хийж шарна. Үүн дээрээ 1-2 халбага ус хийж таглана. Ус нь ууршсаны дараа тагыг авч, өндгөө гаргаарай.

Ямар нэгэн багажгүйгээр каппучино хөөс гаргах

Капучино бэлтгэхэд танд кофены машин хэрэггүй.

  • Саванд сүүгээ хийж сайтар сэгсэрнэ. Дараа нь үүнийгээ богино долгионы зууханд хийж, 30 секунд эргүүлээрэй. Ингээд сүүнээс хөөс ялгарч тогтсон байх бөгөөд үүнийг кофен дээрээ тавьж болно.

Чанасан өндгийг амархан хальслах арга

Өндөг чанах усандаа багахан хүнсний сода эсвэл цагаан цуу хийгээрэй. Ингээд өндгөө чанаад гаргасаны дараа хальслахад үнэхээр хялбархан байх болно.

Маслыг хялбархан зөөлрүүлэх

Хөргөгчинд хөлдсөн маслыг талхан дээр түрхэхийн тулд хайлуулах буюу зөөлрүүлэх шаардлагатай болдог. Тэгвэл та энэ тохиолдолд маслоо том амсартай аяганд хийж, хажууд нь нэг стакан ус бэлтгэж, хамтад нь богино долгионы зууханд хийгээрэй. 30 секунд эргүүлээд гаргахад хангалттай.

Цитрусын төрлийн жимсийг хальслах хялбар арга

Зарим цитрусын төрлийн жимсийг хальслахад хэцүү байдаг. Мандарин, жүрж, нимбэг зэргийг хальслахаас өмнө богино долгионы зууханд хийж, 20 секунд эргүүлээрэй. Дараа нь хальслахад үнэхээр хялбар байх болно.

Цөцгийгүйгээр спагетти карбонара хийх

  • Пастагаа чанаж, тахиа эсвэл гахайн махыг жижиглэн хэрчиж шарж бэлтгэнэ.
  • Чанасан пастагаа хайруулын тавганд хийж, дээр нь гоймон чанасан уснаасаа багахан хийнэ.
  • Үүн дээрээ 2 ширхэг өндөг нэмж хийгээд сайтар хутгаарай. Өндөг нь энэхүү шпагеттиний соус болох учиртай юм.
  • Ингээд бэлэн болсон хоолон дээрээ бяслаг үрж цацахаа мартуузай.

Шүдний утсыг юм зүсэхэд ашиглах

Моцерелла, бялуу зэрэг зөөлөн зүйлсийг шүдний утсаар хэрчиж болно. Эдгээр зөөлөн, чамин зүйлс нь хутгаар зүсэхэд муухай болчих гээд байдаг талтай учир шүдний утас хэрэглэх нь төгс шийдэл болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!