Хүн бүрийн мэдээд байдаггүй арга. Эм хэрэглэлгүйгээр инсулины хэмжээг зохицуулах ундаа

Чихрийн шижин гэдэг нь нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй, эсвэл боловсорсон инсулин нь бие эсүүдэд нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг бодисын солилцооны бүлэг өвчин юм.

Инсулин нь нойр булчирхайнаас ялгардаг даавар бөгөөд бие махбодид хэрэгтэй энергийн эх үүсвэр болох глюкозыг бидний бие рүү гол зөөх чухал үүргийг гүйцэтгэдэг. Xэрэв инсулин даавар байхгүй бол цусан дахь сахарын хэмжээ ихэсч, цаашид удаан үргэлжилбэл биеийн бусад эд эрхтэнд сөргөөр нөлөөлнө.

Тэгвэл өнөөдөр та бүхэндээ ямар нэгэн эмээр бус, байгалийн гаралтай бүтээгдэхүүн ашиглаж, өөрийгөө эмчлэх боломжийг олгож байна. Танд танилцуулах энэхүү жорын тусламжтайгаар та инсулины хэмжээг зохицуулж, чихрийн шижин өвчнийг эмчилж чадах юм.

Орц:

  • Алим – 2 ширхэг
  • Гадил – 2 ширхэг
  • Ягаан байцаа – тал
  • Киви – 5 ширхэг
  • Цэвэршүүлсэн ус – 500 мл

Бэлтгэх арга:

Бүх орцоо угааж цэвэрлээд бэлтгэнэ. Хальслах хэрэгтэйг нь хальсалж бэлтгээрэй. Ингээд бүх орцоо хамтад нь жижиглээд, блендэрт хийж эргүүлнэ. Ингээд болоо. Үнэхээр хялбархан байгаа биз.

Хэрэглэх заавар:

Өглөө сэрсэн даруйдаа энэхүү коктейлийг бэлтгэн ууж байгаарай. Хамгийн гол нь өлөн дээрээ уух ёстойг анхаар. 4 долоо хоногийн турш алгасалгүй өдөр бүр уух хэрэгтэй. Бэлтгэсэн даруйдаа шууд уух нь энэхүү коктейлийн үйлчлэлийг улам бүр нэмэгдүүлнэ. Тиймээс нэг удаа тууштай хэрэглээд үзээрэй. Энэ нь таны инсулын хэмжээг зохицуулаад зогсохгүй олон талаар эрүүл мэндэд тань тус болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!