Төмс ашиглаж, арьсны олон төрлийн асуудлыг шийдвэрлэж болно. Хямд бас үр дүнтэй арьс арчилгааны арга
Бидний арьс маш эмзэг бөгөөд багахан ядрах, арьсандаа тохирохгүй бүтээгдэхүүн хэрэглэх, хоол хүнсээ зохицуулахгүй байх зэргээс болж, төрөл бүрийн арьсны асуудал үүсдэг. Ялангуяа нүдний доод зовхи хэсгийн арьс маш нимгэн учир амархан үрчлээс тогтож, хар хүрээ үүсч, нөсөө толбо тогтдог билээ. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхэд танд төмс том тус хүргэнэ.
Нимбэгний шүүс болон төмс
Ядрах нь арьсанд хамгийн ихээр сөрөг нөлөө үзүүлдэг. Энэ үед арьс суларч, элдэв үрэвсэл гарч, нүдний дор хар хүрээ үүсч, ерөнхийдөө царай гунддаг. Тэгвэл та төмс болон нимбэгний шүүсээр тус асуудлыг шийдвэрлэж болох юм. Төмсөө үрж бэлтгээд, үүн дээрээ нимбэгний шүүс хийж зуурна. Бэлтгэсэн маскаа нүүрэндээ жигд тараан түрхэж, хэсэг хугацааны дараа угааж арилгаарай. Ингээд чийгшүүлэх тосоо түрхээд унтахад, өглөө гэхэд арьс тань сэргэсэн байх болно.
Хэрчсэн төмс
Нүүрийг гүн цэвэрлэх гол элемент нь кали, кальци, С витамин бөгөөд энэ бүхэн нь төмсөнд агуулагддаг. Хэрэв таны арьсны асуудал батга, хар толбо зэрэг бол та төмс хэрчээд нүүрэн дээрээ тавьж хонуулаарай. Өглөө нь нүүрээ угааж цэвэрлэнэ.
Төмс, алимны цуу, өргөст хэмх
Үрсэн өргөст хэмх, төмсийг 1 халбага алимны цуутай хольж бэлтгэнэ. Үүнийгээ нүүрэндээ тараан түрхээд, 30 минутын дараа угааж арилгаарай. Энэхүү маск нь нөсөө толбыг бүдгэрүүлж, арьсыг цайруулах үйлчилгээтэй юм.
Нухсан төмс
Нүдний доорх хар зураасаас салахын тулд төмсийг мөн ашиглаж болно. Төмс авч, сайтар үрж бэлтгэнэ. Үүнийгээ нухаад нүднийхээ дор тавиарай. Маргааш өглөө болтол авч болохгүйг анхаар. Өглөө сэрээд нүүрээ угааж арилгана.