Будааны шүүсээр арьс үсээ арчлах нууц жор. Үүнийг мэдсэнээс хойш би дахиж будааны шүүсийг асгахаа больсон!

Будааны ид шид, ач тустай чанаруудыг Азийн орнууд тэр дундаа Япон, Солонгосын бүсгүйчүүд андахгүй. Үүнийг хоол хүнсэндээ хэрэглэхээс гадна, арьс, үс арчилгааныхаа гол бүтээгдэхүүн болгосноор санаанд оромгүй үр дүнг авчирдаг ажээ. Учир нь будааны шүүсэнд агуулагдах B, C, E витамин нь гоо сайханд маш сайнаар нөлөөлдөг. Ийнхүү бид та бүхэндээ будааны шүүсээр хэрхэн арьс, үсээ арчлах талаар мэдээллийг хүргэж байна.

1. Үсний өнгө сэргэж, өвчлөлийг эрс багасна

Будааны шүүсээр тогтмол үсээ зайлснаар үс эрүүл, бат бөх зөөлөн намирсан болдог. Учир нь будаанд агуулагдах найрлага нь үсний салаа, хугарал бэртлийг гайхалтай хурдан эмчилж, ахин гэмтэхээс сэргийлдэг ажээ. Ямар нэгэн үнэтэй бүтээгдэхүүнээс илүү үр дүн, бодит нөлөөг үзүүлнэ.

  • Үсээ шампуниар угаасны дараа усаар зайлж, хөөсийг нь арилгасны дараа будааны шүүсээр иллэг хийх хэрэгтэй.
  • Хаг болон гэмтэлтэй хэсэгтэй хурууны өндгөөр 10 минут орчим иллэг хийх
  • Хамгийн сүүлд хүйтэн бүлээн усаар үсээ зайлж, цэвэрлээрэй.
  • Долоо хоногт 2-3 удаа ийнхүү үсээ зайлж, угаах хэрэгтэй.

2. Ширүүн, арзгар үсийг арчлах нь

Будааны шүүс нь төрөлхийн болон хими, гадны нөлөөнөөс болж гэмтсэн үсэнд гайхалтай үйлчилгээг үзүүлдэг. Хэрэглэсэн эхний 7 хоногоос та бодит үр дүнг харах болно.

  • Үсээ шампуниар угааж, хүйтэн бүлээн усаар зайлаарай.
  • Нэг аяга будааны шүүсэнд, багахан ванны давс хийж уусгана. Бэлдсэн уусмалаараа үсээ зайлж угаагаарай.
  • Хамгийн сүүлд цэвэр усаар зайлаарай. Хүйтэн бүлээн усаар үсээ угаахад үсний хөвсгөр багасдаг.
  • Эмчилгээг 7 хоногт 2 удаа давтан хийх нь зүйтэй.

3. Батга, тууралттай арьсыг эмчлэх нь

Будааны шүүс нь зөвхөн үс гэлтгүй арьсны батга, нөсөө толбыг бүдгэрүүлж, мэдэгдэхүйц цайруулдаг.

  • Асуудалтай хэсгээ будааны шүүсээр угааж, арчилгүй хатаах хэрэгтэй. Өдөрт 2 удаа тогтмол угаагаарай.
  • Эсвэл будааны шүүс шингээсэн порлон, хөвөнгөөр нүүрээ арчиж болох юм.

4. Хар батганы нүх агшаах нь

Хамрын хар батгыг шахаж, идээ бээрийг нь цэвэрлэх амархан ч, эргээгээд нүхийг нь агшаах, арчлахад бэрх байдаг. Харин будааны шүүсээр батганы нүх, нүхжилтыг агшааж, багасгаж болно.

  • Нүүрээ сайтар цэвэрлэж угаах хэрэгтэй.
  • Будааны шүүсийг хөвөнд шингээж, нүхжилттэй хэсэг дээр жин тавьж, 15-20 минут байлгаарай.
  • Дараа нь хөвөнгөө аваад хаттал нь хүлээх хэрэгтэй.
  • Өдөр бүр буюу шөнө унтахынхаа өмнө хэрэгжүүлбэл илүү үр дүнтэйг санаарай.

5. Арьсны өнгийг сэргээж, богино хугацаанд цайруулна

Будааны шүүс нь ихэнхи цайруулах үйлчилгээ бүхий гоо сайхны бүтээгдэхүүнд тодорхой хэмжээгээр агуулагддаг.

  • Цагаан будааны шүүс шингээсэн хөвөнгөөр нүүрээ жигд арчих хэрэгтэй.
  • Таваас арван минут арчиж байлгасны дараа нүүрэндээ тойрог хэлбэрээр иллэг хийнэ.
  • Дараа нь хүйтэн бүлээн усаар нүүрээ угаах хэрэгтэй.
  • Долоо хоногт 3-4 удаа давтаарай.

Арьсны өнгийг сэргээж, богино хугацаанд цайруулна

6. Арьсыг булбарай зөөлөн болгоно

Будааны шүүсээр арьсаа тогтмол арчиж, цэвэрлэснээр арьс дээд зэргийн чийгшлээр хангагдаж, илүү чанга, торгомсог зөөлөн болох болно.

  • Будааны хүйтэн шүүсээр жин тавьж, 15-20 миунт байлгах хэрэгтэй.
  • Ийнхүү хүйтэн бүлээн усаар нүүрээ зайлж, хаттал хүлээнэ.
  • Долоо хоногт 2-3 удаагийн давтамжтай хэрэглэх хэрэгтэй.

Мөн будааны шүүсээ мөсний саванд хөлдөөж, нүүрээ арчвал нүхжилт арилж, үрчлээ багасч, арьс цайран толигор зөөлөн болно.

7. Будааны шүүсийг хэрхэн гаргах вэ?

Нэг аяга будааг саванд хийгээд, цэвэр усаар зайлж угаана.

Дараа нь угаасан будаагаа төмөр саванд хийж, дээр нь 3 аяга ус хийгээд зөөлөн гал дээр буцалгана. Их буцалгаж болохгүй, ойролцоогоор 15-20 минут зөөлөн гал дээр буцалгахад л хангалттай.

Будаагаа сайтар хутгаж, дороо тунаран түлэгдэж наалдахаас сэргийлэх хэрэгтэй.

Ийнхүү болсон будаагаа шүүлтүүрээр шүүн авч, шүүсийг нь хүйтэн бүлээн болтол хөргөөрэй.

Цагаан будааны шүүс ийнхүү өтгөн, сүүн тунгалаг өнгөтэй харагдах ёстой. Үүнийгээ хөргөгчинд 3-4 хоног байлгаад хэрэглэвэл илүү үр дүнтэй.

Будааг буцалгахгүйгээр, шүүсийг нь авах

1 аяган будаан дээр 2 аяга ус хийнэ.

Ийнхүү 15-30 миунт хэртэй байлгана.

Будаатай усаа сайтар хутгаж өгөх хэрэгтэй.

Ийнхүү хугацаа болсны дараа будаагаа шүүлтүүрээр шүүж авна.

Бэлэн болсон шүүсээ хөргөгчинд 3-4 өдөр байлгах хэрэгтэй. Хэрэглэхээсээ өмнө сайтар сэгсрээрэй. Учир нь будааны шүүс хоорондоо сайтар холигдож өгдөг юм. Бэлдсэн шүүсээрээ үс болон нүүрээ угаахад, мэдэгдэхүйц өнгө орж, сэргэдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!