Ажлын ярилцлаганд очихдоо хэзээ ч хийж болохгүй зүйлс

Хэн нэгэнд хүчтэй сэтгэгдэл төрүүлэхийн тулд ердөө л 10 секунд хангалттай гэж үздэг. Ирээдүйн ажил олгогчдоо таалагдаж тухайн ажилд тэнцэхийн тулд мөрдөх ёстой дүрэм гэж бий. Дараах мэдээлэлд анхаарал хандуулна уу.

Алдаа №1: Хэт хурц үнэртэн (Таны дуртай сүрчиг байсан ч хамаагүй)

Хүмүүсийн 30 хувь нь хэт хурц, нялуун үнэрт дургүй байдаг аж. Үнэтэй франц сүрчиг, хямдхан тамхи, хөлс, хоолны үнэр … ер нь юу ч байсан ялгаагүй. Үнэрт хэт мэдрэг хүмүүс эдгээрээс болж толгой нь өвдөх, харшил нь хөдлөх, нүд нь улайж загатнаж ч мэднэ. Анхны сэтгэгдэл хамгаас чухал байдгийн жишгээр ажлын ярилцлага авч байгаа хүний нөөцийн менежер, захирал хүмүүс хурц үнэр ханхлуулсан хүнийг анхааралдаа авч, дахин уулзахыг хүсэх нь юу л бол. Тиймээс ярилцлаганд очихоосоо өмнө хэт их сүрчиг цацах, загас, чанасан өндөг, сонгино сармистой хоол идэхгүй байхыг зөвлөе.

Алдаа №2: Өмнөх шөнөө бүтэн нойртой хонох

Ихэнх байгууллагууд ярилцлаганд дуудахдаа дор хаяж нэг хоногийн өмнө урьдчилан хэлдэг. Тиймээс өмнөх өдөр нь бүтэн нойртой хонож, арьсаа амраах хэрэгтэй. Утас, компьютер, зурагт үзэж оройтож унтвал маргааш нь арьс цонхийж харлах, нүд улайх, анхаарал төвлөрч асуултанд зөв хариулж чадахгүй байх, хэл ам ээдрэх зэрэг “барцад” тохиож мэдэх юм шүү. Ийм хүмүүс хайхрамжгүй, хариуцлагагүй хэмээн шууд дүгнэгдэнэ.

Алдаа №3: Сээтэгнэх хориотой!

Та эрэгтэй ч бай эмэгтэй ч бай, ажлын ярилцлаганд очихдоо хүний нөөцийн мэргэжилтэн, хамт ярилцлаганд орж буй “өрсөлдөгчид” зэргээс тэдний гэрлэлтийн байдлын талаар асууж, болзоонд урих, сошиал хаяг асуухгүй байх нь наад захын соёл. Энэ бол албан уулзалт гэдгийг сайн санаарай.

Алдаа №4: Хувийн амьдралаа дэлгэх

Ажил олгогч ярилцлагынхаа дундуур хичнээн найрсаг байлаа ч та тэдэнд хувийн амьдралынхаа талаар дэлгэрэнгүй ярьж, өнгөрсөн амьдрал, хамаатан садан, эксүүд…. хориотой сэдвүүд шүү!

Алдаа №5: Шингэн сайн уух

Гэрээсээ гарахдаа цүнхэндээ жижиг савтай ус авч яваарай. Орохын өмнө бага зэрэг сандрах нь хэвийн үзэгдэл тул ус ууж тайвшраарай. Гэхдээ хэт их уух нь байн байн ариун цэврийн өрөө орох гээд байх вий.

Алдаа №6: Хэт хөлрөхөөс зайлсхийх

Хэт их зүйл ургуулан бодож сандрах нь гарын алга хөлрөх, нүүр гялтайх, гар салганахад хүргэнэ. Энэ нь зөвхөн таныг муухай харагдуулаад зогсохгүй, ажлын ярилцлагаа нураах ч магадлалтай. Тиймээс аль болох тайван байж, биедээ салфетка авч явах, хүйтэн ус уух зэргээр биеийн хэмээ бууруулах зэрэг арга хэмжээг аваарай. Ямар ч ажил олгогч нойтон алгатай хүнтэй гар бариад сайхан сэтгэгдэл төрөхгүй шүү дээ.

Алдаа №7: Албан бус и-мэйл хаяг, нэр ашиглахгүй байх

И-мэйлээр ажлын анкет, товч намтараа явуулах үед и-мэйл хаягийн нэрээ нэг шалгаарай. Овог нэр чинь аль болох бүтнээрээ байвал зүгээр бөгөөд babydoll2012@***.com, killer666@***.com гэх мэт мэйл хаягаар харилцах нь зохисгүй.

Алдаа №8: Тунг нь тааруулах

Соёлтой байх нь сайн зүйл ч гэлээ тунг нь тааруулахгүй бол адилхан л сөрөг талтай. Үг болгоныхоо урд “Уучлаарай”, “Таныг дургүйцэхгүй бол…” гэх мэт өнгө аяс оруулах нь таныг сул дорой, хүний үгэнд оромтгой мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Алдаа №9: Кофе авчрахгүй байх

Ярилцлагын үеэр гар цүнхнээс өөр юу ч битгий авч очоорой. Кофе барьж ярилцлага руу орох нь хэн хэнийх нь анхаарлыг сарниулах бөгөөд кофе сорох үеэр илэрхийлэгдэмгүй таагүй сэтгэгдэл төрүүлдэг гэнэ шүү.

Алдаа №10: Цүнхээ янзлах

Ярилцлагын дундуур тэмдэглэлийн дэвтэр, намтрын хуулбар, диплом, үнэмлэх зэргээ цүнхнээсээ хайгаад олохгүй байж мэднэ. Таныг эмх замбараагүй хүн хэмээн харах тул эл явдлаас сэргийлээрэй.

Алдаа №11: CV-ээ дахин нэг нягтлах

CV-ээ бичээд удсан бол, эсвэл хүнээр бичүүлсэн (ч байж болно) ярилцлаганд орохоосоо өмнө нэг сайн хараарай. Таны ярилцлагыг явуулсан анкет, бичсэн намтар дээр чинь үндэслэн явуулах тул үндсэн сэдэв чинь бичсэн зүйлээсээ зөрөх ёсгүй гэсэн үг. Эцэст нь танд амжилт хүсье!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!