2019 ондоо багтааж заавал үзэх 12 кино

Кино урлагийн салбарт энэ жил гайхалтай олон үйл явдал боллоо. Дэлхий нийтэд хүлээлт үүсгэж бас цочирдуулж чадсан “Жокер”-ийн нээлт, бүтэн 8 жил үргэлжилсэн дэлхийн хамгийн алдартай цуврал “Хаан ширээний тоглоом”-ын сүүлийн бүлэг, “Avengers: Endgame”-ийн амьсгаа дарам мөчүүд гээд л… Гэвч кино сонирхогчид та бүхэнд сонордуулах ахиад хэдэн сонирхолтой кинонууд байна. Эдгээрийг 2019 ондоо багтааж үзчихвэл ч болох нь тэр дээ…

1. “An Easy Girl” – IMDB үнэлгээ 6

Франц охидын гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдлыг дэмий ч нэг ярьдаггүй дэг ээ… яагаад тэд ийм алдартай болсныг энэ киноноос л ойлгох болно.

2. “Marriage Story” – IMDB үнэлгээ 8.5

Хүн болгоны амьдралд л тохиолдох гэр бүл салалт, түүнийг хүүхдэдээ хэрхэн ашигтай байхаар тооцоолох гэсэн эцэг эх хүний чармайлт… Байдаг л зүйл мэт сонсогдох хэдий ч амьдралд гайхалтай ойр бас сэтгэл өвдөм байдлаар найруулсан киног заавал үзээрэй.

3. “Death and Life of John F.Donovan” – IMDB үнэлгээ 6.1

Хаан ширээний тоглоом киногоор нэр алдар хүртсэн жүжигчин Кит Харрингтоны гол дүрд нь тоглосон энэхүү кино нь бэлгийн чиг хандлагаа нуухаар оролдсон ч бүтэлгүйтэж, үүнээс болж амьдрал нь хэрхэн яаж орвонгоороо эргэж байгааг харуулах бүтээл юм.

4. “The Lighthouse” – IMDB үнэлгээ 8.3

Хоёр л гол дүрийн бүрэлдэхүүнтэй энэ кинонд айдсаа даван туулах нь амьдралтай нүүр тулж байгаа хэрэг гэдгийг хар цагаан зураглал, алдартай жүжигчдээр дамжуулан харуулжээ. Жүжигчин Виллиэм Дафое, Роберт Паттинсон нарын жүжиглэлтийг хараад сөрөг сэтгэгдэл лав огт төрөхгүй…

5. “Her Smell” – IMDB үнэлгээ 6.2

Алдар нэр хүний амьдралд үнэхээр хэрэгтэй зүйл мөн үү? Заримдаа бид арай буруу зүйл рүүгээ үхэн хатан тэмүүлээд байдаг юм биш биз?

6. “The King” – IMDB үнэлгээ 7.3

Киноны үйл явдал 15-р зууны үеийн Европд өрнөнө. Түүхэн сэдэвт кино хэдий ч түүх сонирхдоггүй хүмүүст хүртэл сонирхолтой санагдана гэдэгт итгэлтэй байна.

7. “Atlantics” – IMDB үнэлгээ 7

Хөрөнгө мөнгө, хайр сэтгэл хоёрын аль нь илүү чухал вэ? Хариултыг нь та Атлантикс киноноос харах боломжтой. Сүүлийн 50 жилд гарсан хамгийн шилдэг Сенегал кино гэдгийг ч дуулгахад таатай байна.

8. “FORD vs FERRARI” – IMDB үнэлгээ 8.3

9. “La Belle Époque” – IMDB 7.6

Хэрвээ таныг цаг хугацаагаар аялуулж, тухайн мөчөөр кино хийе гэвэл яах вэ? Өнгөрсөндөө харамсаж амьдрахгүйн тулд одоодоо бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байх ёстойг сэтгэл хөдөлгөм аясаар харуулсан эл франц киног үзэхэд хамгийн тохиромжтой цаг нь Шинэ Жил!

10. “Ad Astra” – IMDB 6.9

“Эцгийн тарьсан нүгэл хүүд нь үйлийн үр болж очдог”. Киноны ерөнхий агуулга энэ өгүүлбэрт багтана.

11. “Woodstock: Three days that defined a generation” – IMDB 7.6

Woodstock бол 1969 оны 08-р сарын 15-18-нд зохиогдсон 500,000 гаруй хүнийг нэг дор цуглуулж чадсан дэлхийн томоохон хөгжмийн фестивал. Энэ фестивалийн тухай дэлгэрэнгүйг киноноос олж мэдээрэй.

12. “The Art of Racing in the Rain” – IMDB 7.5

Амьтанд хайртай хүн бүхний үзэх кино.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!