Өдөр болгон чиа үр хэрэглэснээр эмнэлэгт хэвтэх шаардлагагүй болно

биш асар олон ашигтай энэхүү үрийг эртний Ацтекийн иргэншлийн үеэс л хэрэглэж ирсэн байж. Чиа үр нь тэжээллэг чанар сайтайгаас гадна ямар ч төрлийн хоолонд хэрэглэж болохуйц саармаг шинж чанартай байдаг.

1. Яс бэхжүүлнэ

Чиа үр нь тэр чигтээ эрдэс бодис л гэсэн үг. 25 мг чиа үрэнд 157 мг кальц агуулагддаг бөгөөд энэ нь 100 мл сүү ууснаас ч ашигтай гэсэн үг юм.

2. Шүд цоорохоос сэргийлнэ

Их хэмжээгээр агуулагдах кальцийн тусламжтайгаар шүдний цоорлоос мөн сэргийлнэ.

3. Чихрийн шижин тусах магадлалыг бодитоор бууруулна

Ханаагүй өөх тос, эслэг, уураг зэрэг нь цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг. Чихрийн шижинтэй хүмүүст чиа үрийг хэрэглэхийг зөвлөдөг байна.

4. Хоолны шингэц сайжруулна

Өтгөн хаталт бол хүний биед бүхий л талаараа сөрөг нөлөөтэй. Чиа үрийг ихэнхдээ усанд дэвтээж дангаар идэх юмуу хоолондоо хольж хэрэглэдэг бөгөөд устай эсэлдэж гел хэлбэрт шилжсэнээрээ хоолны шингэцийг сайжруулж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмдэг.

5. Метаболизмийг дэмжинэ

Чиа үр нь В витамин болно омега 6-аар баялаг тул метаболизмийг дэмжиж, жин хасах явцад дэмжлэг болж өгдөг.

6. Нойргүйдлийг эмчилнэ

Сератонин, мелатонин хэмээх хоёр даавар нь бүтэн нойртой хоноход чухал үүрэг хүлээдэг. Аль нэг нь дутагдахад шөнөдөө нойргүйдэж эхэлдэг бөгөөд дээрх хоёр дааврыг үйлдвэрлэгч бодис чиа үрэнд агуулагддаг тул тогтмол хэрэглэснээр нойргүйдлийг мартах нь ээ…

7. Зүрх судасны өвчин

Дээр дурьдсанчлан чиа үр нь омега-3 болон 6-аар баялаг тул холестриныг буулгаж, цусны даралтыг багасгадаг. Ингэснээр зүрхэнд ирэх ачааллыг ч мөн багасгаж, зүрхний цохилтийг хэвийн түвшинд аваачна.

8. Эрч хүчийг нөхөн сэлбэнэ

Улирал хамаарахгүйгээр ядарч сульдаад, арьс үс нь гундаж байна уу? Тэгвэл чиа үрийг хэрэглээд үзээрэй. В витамин, төмөр, зинк, магнийн өндөр агууламжтай тул эрч хүчийг нөхөн сэлбэнэ.

9. Хөгшрөх процессийг удаашруулна

Витамин Е-ээр ч мөн баялаг тул арьсны үрчлээтэх явцыг удаашруулж, тархины цусан хангамжийг сайжруулах замаар хөгшрөлтөөс сэргийлнэ.

10. Турах

Мэдээж чиа үрийг хэрэглэдэг хүмүүсийн ихэнх нь турах зорилготой. Чиа үр нь ходоодонд орсноороо өлсөх мэдрэмжийг 3 дахин багасгаж, хэвлийн өөхийг хайлуулахад нөлөөлдөг гэнэ. Мэдээж чиа үрийг хэрэглэхийнхээ хажуугаар дасгал хийвэл хурдан хугацаанд үр дүнд хүрнэ гэдгийг сануулая!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!