Алхаагаар чинь хэн болохыг шинжье

Хүнийг алхаагаар нь дүгнэж, нээлттэй хүн, дотуур тамиртай хүн, түрэмгий хүн зэргийг нь тодорхойлж болдог гэсэн судалгаа гарчээ. Та харин яаж алхдаг хүн бэ? Доорх мэдээллээс мэдэж аваарай.

1. “Удирдагч”

Нэг чигт жигд хурдан алхдаг бол зарчимч, бусдын нөлөөнд үл автагч, өөртөө итгэлтэй байдаг байна. Тэд ихэнхдээ асуудлыг хурдан шийдэж чаддаг, зорилгодоо үнэнч гэлээ зарим тохиолдолд амиа хичээгч, найрсаг биш байх нь олонтаа.

2. “Хяналттай нэгэн”

Жижиг алхаж, гудамжинд явахдаа хажуугаар өнгөрч буй хүмүүстэй харц тулгарахаас зайлсхийдэг бол дотогшоо, ичимхий байх нь элбэг. Тэд аливаа зүйлсийг шийдэхдээ эсвэл хэн нэгэнтэй харилцаа холбоо тогтоохдоо бүхий л зүйлсийг бодолцож, жижиг зүйлд ч маш хянамгай ханддаг.

3. “Улс төрч”

Толгойгоо цэх, цээж тэнэгэр, жигд хэмнэлтэй алхдаг хүмүүс олны хүндэтгэлийг хүлээсэн, ажилдаа амжилт гаргадаг хүмүүс байдаг гэжээ. Шинийг турших дуртай ч уйдамтгай. Бусдын өмнө үг хэлэхээс ичдэггүй, хүмүүстэй харилцаа тогтоохдоо туйлын дуртай.

4. “Санаа зовогч”

Удаан хөлөө чирж алхаж явдаг хүмүүс ихэнхдээ газар ширтэж явдгийг анзаарч байв уу? Тэд ялихгүй жижиг зүйлд ч асар ихээр санаа зовниж, айж, бүх зүйлд шийдвэр хайдаг хэрнээ оновчтой шийдвэрийг тэр бүрий гаргаж чаддагүй гэнэ.

5. “Амгалан тайван хүн”

Алхаж явааг нь харахад юунд ч үл санаа зовсон мэт тайван харагдах хүмүүс халамж сайтай, өөрийн асуудлаас илүү бусдад санаа зовж явдаг ажээ. Гэвч бусдын нөлөөнд амархан автах талтай.

6. “Бусдын анхаарлыг татагч”

Гараа савчих, цүнхээ савчих, гараа халаасандаа хийх гэх мэтээр “илүү” хөдөлгөөн хийж явдаг хүмүүс бусдын анхаарлыг өөр дээрээ татах дуртай, амиа хичээсэн хүмүүс байх нь олонтаа.

7. “Дэмжлэг үзүүлэгч”

Удаан хэрнээ өөртөө итгэлтэй алхдаг хүмүүс ихэнхдээ багаар ажиллах дуртай, төрөлхийн найрсаг, бусдад тусархуу хүмүүс байдаг гэнэ. Тэд маш сайн сонсогч, үг бүрээ үнэ цэнтэй хэлдэг, нэг үгээр хэлбэл хамгийн сайн, үнэнч хүмүүс.

8. Жижиг алхдаг хүмүүс

Байнга жижиг алхаагаар алхдаг хүмүүс хамгийн амин хувиа хичээдэг, асуудлаас холуур тойрдог хүмүүс аж. Ялангуяа эмэгтэйчүүд энэ төрөлд олноороо багтдаг гэсэн судалгаа гарчээ.

9. Элгээ тэвэрч явдаг хүмүүс

Ингэж явдаг хүмүүс ганцаараа байх дуртай, зожиг хүмүүс гэнэ. Судалгаанаас харахад ийм хүмүүс хулгай дээрмийн золиос болох их өндөр магадлалтай байдаг.

10. Түрэмгий алхдаг хүмүүс

Хурдан хэрнээ хүнд алхаатай хүмүүс уур уцаар ихтэй мэт боловч ажил хэрэгч, цаг сайн барьдаг ажээ.

11. “Завгүй нэгэн”

Алхах зууртаа утсаар ярих, мэйл, мессеж бичих, заримдаа бүр тэмдэглэл хөтөлдөг хүмүүс бүтээлч сэтгэлгээтэй, дахин давтагдашгүй, зоригтой, асуудлыг оновчтой шийдэж чаддаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!