Танд дурласан хүнийг хэрхэн мэдэх вэ?

Биеийн хэлэмж гэдэг өөрт анзаарагддаггүй хэрнээ бусдад заавал ямар нэгэн дохио өгч байдаг маш чухал зүйл билээ. Харин эрчүүд дараах үйлдлүүдийг дурласан эмэгтэйнхээ хажууд өөрийн мэдэлгүй хийчихээд байдаг гэнэ шүү. Харин та юу гэж бодож байна?

1. Хөмсгөө өргөх

Тэр таныг харах болгондоо хөмсгөө өргөөд царай нь гэрэлтээд ирж байна уу? Эсвэл өөр хүнээс дурласан эмэгтэйнхээ тухай сонсохдоо илүү ихийг мэдэхийг хүсч, сонирхолтой хичээлд суугаа юм шиг л царай гаргадаг гэнэ.

2. Гар нь чичрэх эсвэл хөлрөх

Сайн болсон эмэгтэйнхээ хажууд буруу зүйл, илүү хөдөлгөөн хийж тухайн мөчийг бусниулчихвий гэсэндээ тэдний гар хөлөрч, чичирдэг.

3. Тань руу аль болох ойртох

Юм асуух, ойр зуурын яриа өрнүүлэх зэрэгт тань руу ойртохыг хичээх нь гагцхүү танд талтай эр хүний л хийх үйлдэл юм. Хэрвээ олон нийтийн, чимээ шуугиан ихтэй газар хамт байгаа бол таныг яриаг сонсохгүй байж болох ч энэ нь тэдний хувьд гайхалтай сайн шалтаг болж өгдөг.

4. Гарт чинь хүрэх гэж оролдох

Гарт чинь юм уу эсвэл биеийн чинь аль нэг газарт хүрэхийг хичээнэ. Гэвч муу талаараа биш шүү. Тэр ердөө л таныг гэх сэтгэлээ барьж дийлэхгүй байгаагийн шинж.

5. Хөлөө салгаж суух

Та хоёр зэрэгцээд сууж байгаа үед тэр аль болох тухлах, хөлөө салгаж суух нь аль болох тантай удаан яриа өрнүүлэх, өөрийгөө тухтай байгааг мэдрүүлэх гэсэн илт бус үйлдэл юм. Ямар эрэгтэй хүн дургүй эмэгтэйнхээ хажууд ийм тухтай сууж чадах билээ?

6. Гүнзгий амьсгаа авах

Тэр таныг харах болгондоо гүнзгий амьсгаа авч, хоолойгоо засч байна уу? Сандралаа дарахаас гадна тантай яриа өрнүүлэхдээ биеэ бэлдэж, мөр цээжээ тэгш болгож байгаа хэрэг.

7. Харц тулгарах

Харц тулгарах нь санаандгүй зүйл гэж бодож байна уу? Зарим үед санаатайгаар, бүр таныг цоо ширтэж байх нь ч бий. Олон нийтийн газарт хэрвээ тэр тань руу нууцаар ширтэж байгаад харц тулгарвал ямар ч эргэлзээнгүйгээр тэр танд дурласан гэсэн үг!

8. Зангианд эсвэл үсэнд нь хүрэх

Дурласан үед нөгөө хүнтэйгээ хоёулахнаа үлдэх боломжийг эрэлхийлж, эмэгтэй хүн бол зангианд, цамцных нь заханд, эрэгтэй хүн бол үсэнд нь хүрдэг. Энэ бол тэдний халуун дотно сэтгэлийн хамгийн наад захын илэрхийлэл юм.

9. Чин сэтгэлийн инээмсэглэл

Инээмсэглэл гэдэг хүнийг жаргалтай, санаа зовох зүйлгүй үед л гардаг нүүрний хэлэмж. Мэдээж чин сэтгэлээсээ жаргалтай байгаа тохиолдолд шүү дээ. Тэр таныг харахаараа нүд нь хүртэл гэрэлтэж, чин сэтгэлээсээ инээмсэглэж байгаа бол та түүнд цаг мөчид гайхалтай нөлөөлөл үзүүлж чаддаг гэсэн үг.

10. Дууны өнгө өөрчлөгдөх

Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай түүний дууны өнгө тантай ярихдаа ялдам, зөөлөн болж ирэх. Энэ бол дурласан хүний хамгийн эхэнд үзүүлэх шинж тэмдэг юм шүү.

11. Хамт алхах

“Гэрт чинь хүргээд өгөх үү?”, “Хамт жаахан алхах уу?” гэдэг саналууд их дотно сонсогдож байна уу? Алхаж байх үед хамгийн гайхалтай харилцан яриа үүсч, хүний сэтгэл санаа мэдэгдэхүйц өөдрөг болдог. Иймээс л тантай хамт алхахыг илүүд үздэг байх нь.

12. Халамжлах

Цуваа нөмрүүлэх, барьж яваа зүйлээс чинь хөнгөвчлөх, үсийг чинь янзалж өгөх зэрэг халамжилсан үйлдлүүдийг таны сайн найз ч хийж чадна л даа. Гэвч эсрэг хүйсийн танд талтай хүн ийм боломжуудыг алдана гэж үү?

13. Санаандгүй мэт хүрэх

Хэрвээ тэр танд зориг гаргаж хүрч чадахгүй бол, санаандгүйгээр хүрэх аргыг туршиж магадгүй юм.

14. Таныг нэгдүгээрт тавих

Бид өнөөдөр алхам бүртээ л утсаа ширтдэг зуршилтай болж. Гэвч танд дурласан хүн таныг ярьж байхад, өөр хүнтэй уулзаж байхад хүртэл таныг ганц л хором илүү ширтэхийн төлөөнөө утсаа хойш тавьж чадна. Итгээрэй.

15. Нүүрний хувирал

Ер нь хүний нүүрний хувиралаас л ихэнх хандлагыг ойлгочихож болно доо. Тэр тань руу инээмсэглэж, яриаг тань анхааралтай чагнаж, энэ зуураа нүд рүү чинь хайр дүүрэн харцаар ширтэж, үл тоомсорлох үйлдэл нэгийг ч хийхгүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!