30 нас хүрэхээс өмнө заавал мэдэх ёстой зүйлс
Та ганц бие эсвэл гэр бүлтэй ч хамаагүй, 30 нас хүрэхээс өмнө жинхэнээсээ “амьдарч” сурах хэрэгтэй. Аливаа хариуцлага үүрэх, дүрэм журамд захирагдахын хажуугаар бусдын хэл амнаас айж хүссэнээ хийж чадахгүй байх зэрэг хүндрэлүүд эхнээсээ гарч ирж байна уу. Тэгвэл сэтгэлийн ачаагаа хөнгөлж, дараах зөвлөгөөг жаахан ч атугай хэрэгжүүлээрэй.
- Таны сэтгэлд баяр баясгалан авчирж, тайван амгалан болгодог ажлыг заавал олж хий.
- Бүх зүйл ямар нэг шалтгаантай, заавал тохиолдох ёстой байсан болохоор л таны амьдралд гарч ирдэг. Тиймээс бүх зүйлд гомдоллохоо болих хэрэгтэй.
- Ганцаараа байх нь заримдаа танд хамгийн ашигтай. Бид ганцаараа үедээ л өөрсдийн хэмжээнд бүх зүйлсийг эргэцүүлэн, цаашдаа яах эсэхээ бодож чаддаг.
- Эхлүүлсэн бүх зүйлийнхээ төгсгөлд хүрээгүй гэдгээ мэдэж байгаа ч бүх зүйл утгаа алдаж эхлэх үед хэрхэн дуусгах тал дээр биш харин энэ бүхнийг яг яагаад эхлүүлснээ ахин нэг санаарай.
- Ямар ч зүйл сайхан байж болдог. Хэрвээ та тэр тухай ургуулан бодож эхлэхгүй л бол шүү дээ.
- Эргэн тойрноо шүүмжлэхээ боль. Ер нь бол бүх зүйл таны сонголтын л асуудал.
- Танд юу зөв санагдана түүнийгээ л хий. Ном уншиж, шинэ газраар очиж үзмээр байвал таныг сайхан адал явдал хүлээж байгаа нь дамжиггүй. Өөрийн сэтгэгдэлдээ хамгийн түрүүнд итгээрэй.
- Хувийн өөрчлөлтийг хийж чаддаг хүн хэзээ ч хоцрогддоггүй. Дэлхий хором мөч болгонд өөрчлөгдөж байна. Гэтэл та төрж өссөн тэр л үедээ зогссоор байх уу?
- Айдас гэдэг бол далд ухамсар тань таныг хамгаалж л буй хэрэг, өөр юу ч биш.
- Сошиал орчинд жаргалтай амьдарч байгаа бүх хүнд итгэх хэрэггүй. Таны амьдрал тэднийх шиг байх ёстой гэсэн ч үг биш. Хэн ч алдаагаа олон нийтэд ил тавьдаггүй гэдгийг ч бас санах хэрэгтэй.
- Бүх зүйлийг хянах боломжгүй. Амьдралынхаа зарим алхмуудыг зөнгөөр нь орхиод таныг хааш нь хөтлөхийх харах сонирхолтой биш гэж үү?
- Дуулмаар санагдвал дуулж, инээмээр байвал инээж, бүжиглэмээр байвал бүжиглэ. “Би муухай харагдах байх” гэсэн бодолгүй хар аяндаа гарч байгаа ийм үйлдлүүд хүнийг асар их аз жаргалтай болгодог юм.
- Өвдсөн хойноо маш ихээр харамсдаг тул өвдөхөөсөө өмнө эрүүл амьдралын хэвшилтэй болох хэрэгтэй.
- Байнгын нойр муутай явах нь эхлээд зүгээр л биеийн ядаргаа мэт санагдавч сүүлдээ таны амьдралыг утгагүй мэт санагдуулж эхэлнэ.
- Мөнгө аз жаргалын түлхүүр биш хэдий ч санхүүгийн эрх чөлөөт байх нь таныг маш олон дарамтнаас ангижруулж чадна.
Фэйсбүүк сэтгэгдэл