Шинэ жилийн “наастр” нэг л орохгүй байна уу? Тэгвэл энэ кинонуудыг үзээрэй

Шинэ жилийн өмнөхөн ажил ихтэй байдаг ч гэлээ гэртээ хөнжлөө нөмрөөд, халуун шоколад уунгаа шинэ жилийн тухай сэдэвтэй кино үзэх ч бас л сайхан амралт болдог шүү. Та зул сарын баяр болон шинэ жилээс өмнө доорх кинонуудыг заавал үзээрэй.

1. “The Christmas Chronicles”

Ах дүү 2 хүүхэд Санта клаустай хамт гэнэтийн аялалд гарахаар болдог. Тэд яг үнэндээ өглөө болохоос өмнө Сантаг бүх бэлгээ тараахад нь амжиж туслах ёстой бөгөөд өөрсдөө ч гэртээ цагтаа ирэх шахуу даалгавартай тулгардаг. Гэр бүлээрээ үзэхэн нэн тохиромжтой кино тул танай гэрт баярын уур амьсгалыг оруулж өгнө.

2. “Christmas Inheritance”

Их өв хөрөнгийн эзэн байхын тулд дан ганц хөөрхөн байх хангалтгүй. Түүний хажуугаар ухаалаг зан, даруу төлөв байдал, сайхан сэтгэл, бусадтай дасан зохицох чадвар ч бас хэрэгтэй. Хөгжилтэй бөгөөд хөнгөн төрлийн энэ киног та заавал үзээрэй.

3. “Klaus”

Амьдралын идэвхи муутай шууданч залуу 6000 захиаг хүргэж өгвөл баян гэр бүлийнхээ өв хөрөнгөөс хувь хүртэхээр тохирдог. Гэхдээ тэр олон захиаг бие биетэйгээ бараг л харилцдаггүй Арктик Циркл хэмээх газарт очиж дамжуулах ёстой.

4. “Let it snow”

Хайр дурлал, нөхөрлөл, гэр бүл, нэмээд баярын уур амьсгал… Сэтгэл хөдөлгөм, хөнгөн төрлийн кино үзмээр байвал “Let it snow” яг тохирно.

5. “Christmas Prince”

Алдовиагийн ханхүүгийн нууцлаг хэрнээ алдар суу ихтэй амьдралд орж илүү их мэдээлэл дэлгэх нууц төлөвлөгөөтэй явсан сэтгүүлч, цаг хугацаа өнгөрөх тусам өөрийн гол зорилгоо умартаж, итгэмээгүй зүйлстэй нүүр тулгарна. Тэр өөрийн насан туршдаа мөрөөдөж явсан карьерээ босгож олныг шуугиулах нийтлэл бичих болов уу?

6. “A wish for Christmas”

Сара Томас бол гайхалтай олон зүйлсийг сэдэж чаддаг ч захирлаасаа болоод хэзээ ч түүнийгээ шударгаар үнэлүүлж, гавьяа хүртэж байгаагүй нэгэн. Нэг л өдөр түүнд энэ бүхнийг эцэс болгож, хүссэн амжилтандаа хүрэх боломж нээгддэг. Харамсалтай нь 48-хан цагийн дотор энэ бүгдийгээ амжуулах ёстой.

7. “Last Christmas”

Дуучин болох хүсэлтэй залуу бүсгүй Том хэмээх залуутай учирснаар мөрөөдлийнхөө төлөө бага багаар хөдөлж эхэлдэг. Хэний ч төсөөлөөгүй өрнөл, үйл явдал төгсгөлтэй учир үзээгүй нэг нь заавал үзээрэй гэж хэлмээр байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!