Ухаалаг хүний шинж тэмдгүүд

Компьютер, утасны хэрэглээ түгээмэл дэлгэрэхээс өмнө бид нүдний шилтэй хүмүүсийг “ухаантай” хэмээн боддог байж. Гэтэл одоо тийм биш гэдгийг бүгд мэддэг боллоо. Үүнээс гадна төрөлхийн IQ (intelligence quotient) буюу оюуны чадавхи, EQ (emotional quotient) буюу бусдыг чин сэтгэлээсээ ойлгож мэдрэх чадвартай хүнийг дараах нийтлэг гадна төрх байдлаар нь урьдчилан дүгнэж болдог гэнэ.

1. Өндөр

Өндөр хүмүүс төрөлхийн байлдан дагуулах чадвартай, удирдагч шинжтэй хүмүүс байх нь олонтаа. Тэд илүү сайн ажилд орох, боловсрол өндөртэй байх хандлагатай байдаг гэнэ.

2. Том хөх

Том хөхтэй хүүхнүүд илүү мэдрэмж өндөртэй, сэтгэлийн хөдлөл ихтэйгээс гадна бодож боловсруулах чадвар ихтэй байдаг гэсэн судалгаа гарсан байна.

3. Цэнхэр нүд

Түүхэн дэх нэрт эрдэмтэд болох Стевин Хокинг, Мэри Кури нар цэнхэр нүдтэй байснаас үүнийг нотолж болох юм.

4. Том толгой

Том тархитай болохоор том толгойтой байдаг гэж эндүүрч болохгүй шүү. Харин тархин доторх мэдрэлийн эсийн нягтралаас улбаалан хурдан сэтгэдэг, ой санамж сайтай байдаг байна.

5. Өргөн магнай

Эртний Хятадын “Нүүр царай унших уламжлал”-аас үндэслэн тайлбарлавал өргөн магнайтай хүмүүс төрөл бүрийн чадвар сайтай, ялангуяа зүүн тархины хөгжил нь давамгай байдаг гэжээ. Тэд аливаа үүрэг даалгавар, хариуцлага үүрэхдээ гарамгай бөгөөд хоёр удаа тайлбарлуулна гэсэн ойлголт байдаггүй гэнэ шүү.

6. Жижиг чих

Төрөлхийн удирдагч, хувийн ашиг сонирхлыг хойш нь тавьдаг хүмүүс голдуу жижиг чихтэй байдаг аж.

7. Нимгэн уруул

Ялангуяа эрэгтэй хүмүүс нимгэн уруултай байх нь оюуны өндөр чадвартайг илтгэдэг байна.

8. Шөвгөр эрүү

Шөвгөрдүү хурц эрүүтэй эрчүүд дур булаам харагдахаас гадна илүү ухаалаг бас дөлгөөн байдаг.

9. Илүү үсэрхэг

Үсэрхэг биетэй эрчүүд сурагч, оюутан байх цагаасаа л хичээнгүй байх нь бий. АНУ-ын анагаахын оюутнуудын дунд хийгдсэн судалгаанаас харахад ихэнх хичээлдээ сайн эрэгтэй оюутнууд нь биеийн үс ихтэй байжээ.

10. Өндөр хамар

Ганц өндөр хамар ч биш, монхордуу хамартай хүмүүс шийдэмгий байдлаараа бусдаас ялгардаг. Тэд дүрслэх урлагт маш их дуртай, мэдрэмж хамгийн өндөртэй хүмүүс.

11. Долоовор хуруу нь жижиг хүмүүс

Нэгэн хөгжилтэй судалгааны хариунаас сонирхуулахад долоовор хуруу нь жижиг эрэгтэй сурагчид математикийн шалгалтандаа хамгийн өндөр дүнг авч, харин ядам болон долоовор хуруу нь жижигхэн охид илүү ухаалаг, онц сурдаг нь нотлогдожээ.

12. Солгой гартнууд

Солгой хүмүүсийн баруун тархи нь маш сайн хөгжсөн байдаг бөгөөд сэтгэн бодох чадвар нь ч мөн сайн хөгжсөн байдаг гэнэ.

13. Нарийхан бэлхүүс

Эмэгтэй хүний бие галбирын төрлүүд дундаас элсэн цаг шиг буюу бэлхүүс нарийн, гуя ташаа өргөнтэй туранхай бүсгүйчүүдээс илүү ухаалаг байх магадлалтай. Өөх ихтэй биш харин төрөлхийн унаган махтай эмэгтэй хүний бие омега 3 болон тосны хүчлээр баялаг тул бүхий л биеийг энергиэр сайн хангаж өгдөг байна.

14. Илүүдэл жингүй

Илүүдэл жингүй хүн элдэв өвчин тусах эрсдэл багатай, тулгуур эрхтний гэмтэл, мэдрэлийн судас дарагдах, цусан хангамж муудах зэрэг өвчнөөс өөрсдийгөө байнга сэргийлж байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!