Ямар кофе уудгаар нь хүнийг шинжихүй

Монголчууд бид кофены соёлд нэвтрээд чамлахааргүй хугацааг үдэж байна. Бид кофений нийт хэрэглээнийхээ 70 орчим хувийг импортоор авдаг бөгөөд жилд дунджаар 350 гаруй мянган ам.доллар зарцуулдаг. Мөн өдөр тутамдаа хамгийн их кофе хэрэглэдэг хүмүүсийн дундаж нас нь залуу үеийнхэн буюу 15-30 насныхан байдаг гэх судалгаа бий. Та кофений аль төрлийг уух дуртай гэдгээс хамаараад зан чанарыг тань тодорхойлж болох нь байна шүү.

1. Хар кофе

Ихэнх хүмүүс хольцгүй хар кофег хэтэрхий гашуун байдаг учраас таашаадаггүй. Харин хар кофенд дуртай хүмүүс нийгмээс өөрийгөө тусгаарлагч, массаас гажууд хүмүүс байх нь элбэг. Ихэнх сэтгэцийн гажигтай хүмүүс, гэмт хэрэгтнүүд хар кофенд дуртай байдаг гэнэ.

2. Эспрессо

Эспрессо нь хамгийн хүчтэй кофены төрөл. Гашуундуу амттай, ус багатай маш хүчтэй тул бага хэмжээгээр уудаг. Эспрессонд дуртай хүмүүс зарчимч, өөрийн байр сууринд хөдөлшгүй үнэнч, зөвхөн өөрийн үнэлдэг хүмүүстэй л нэгдэх хүсэлтэй, нэг ёсондоо өөрийн гэсэн “тойрог”-ийг үүсгэдэг. Тэд зав л гарвал аялах хүсэлтэй.

3. Чихэрлэг, сүү, ваниль ихтэй кофе

Ийм кофены төрөлд мока, карамел мокиато, аффогато (Халуун эспрессо, зайрмагны хольц бүхий амттан) зэрэг багтана. Нэмэлт амттан, хөөсрүүлсэн сүү, чихэр ихтэй, кофены найрлага багатай кофег илүүд үзэгсэд найрсаг, нийтэч хүмүүс. Тэд тухтай байдал, гоёмсог чамин зүйлд дуртай, романтик байдаг.

4. Сүүтэй энгийн кофе

Латте, ванилтай латте, каппучино зэрэг кофенд дуртай хүмүүс ажил амьдралынхаа тэнцвэрийг олохоор маш их хичээдэг, тэсвэртэй хүмүүс. Сэтгэл хөдлөл ихтэй ч түүнээ барьж чаддаг.

5. Хольцтой кофе

Виски, бөөрөлзгөнө, өтгөн сүүн крем зэрэг янз бүрийн хольцтой кофе уух дуртай хүмүүс адал явдалд дуртай, уйдамтгай хүмүүс байдаг. Шинэ зүйлийг турших дуртай, заримдаа хэтэрхий бүр тэнэг ч гэмээр зоригтой, бүтээлч сэтгэлгээ нь хэнээс ч илүү хөгжсөн байдаг гэнэ.

6. Нэмэлт – Decaf кофе

“Decaffeinated coffee” буюу кофенд агуулагдах нийт каффейны 97%-ийг устгасан кофег Decaf кофе гэж нэрлэдэг. Зүрх судасны өвчтэй, жирэмсэн болон бага насны хүүхдүүд уухад нэн тохиромжтой. Ийм кофег голчлон сонгож уудаг бол та үнэхээр эрүүл мэнддээ анхаарал тавьж чаддаг хүн юм.

7. Найруулдаг кофе

Шууд найруулж уудаг том савлагаатай болон нэг удаагийн кофег завгүй хүмүүс бас багш нар ихэнхдээ сонгодог юм шиг харагддаг. Тэднийг залхуу гэж дүгнэж болно. Учир нь жинхэнэ кофены амтанд орсон хүмүүс ахиж хэзээ ч найруулдаг кофе уухыг хүсдэггүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!