Эрчүүдийн асуухыг хүсдэг ч айгаад чаддаггүй хэдэн асуулт байдаг вэ?

Дэлхийн хамгийн ойлгомжгүй, тайлагдашгүй хэдэн нууц бий л дээ. Бермудын гурвалжин, Гизагийн дутуу баригдсан пирамид, Стөүнхэнж хэрхэн баригдсан тухай ч юм уу эсвэл эмэгтэйчүүд яагаад ариун цэврийн өрөө рүү бөөнөөрөө ордог гэх мэтчилэн…
Эмэгтэйчүүдийн өдөр тутамдаа хийдэг ихэнх зүйлсийг эрчүүд огт ойлгодоггүй, сүүлдээ ойлгохоо хойш нь тавиад зүгээр л эвлэрсэн байдаг, энэ нь ч өөрсдөд нь амар гэж үздэг. Эрчүүд эмэгтэйчүүдээс байнга асуухыг хүсдэг хэрнээ л асууж чаддаггүй дараах хэдэн зүйлс бий. Хариултынхаа талыг ч болов эндээс олно гэж найдаж байна.

1. Маш их цагийг нүүр будалтанд зарцуулдаг

Нүүр будалт хийхээс өмнө арьс арчилгаа гэж чухал үе бий. Арьсаа цэвэрлэнэ, гуужуулна, чийгшүүлнэ, тэжээл өгнө, нүүр будалтанд бэлтгэх суурь тавина. Мэдээж өдрийн болон шөнийн арьс арчилгаа ч хоорондоо зөндөө их ялгаатай. Ингээд нүүр будалт жинхэнээсээ эхлэхэд өө дарагч, суурь крем, шахмал энгэсэг, гэрэл сүүдэр, хацар өнгөлөгч, хөмсөг, сормуус, уруул … гээд л явж өгнө дөө. Яагаад удаад байдгийг ойлгов уу эрчүүдээ?

2. Яагаад тэд тэврүүлэх дуртай байдаг юм бэ?

Тэврэлт нь стрессийг 70 хувиар бууруулдаг тухай судалгаа ч бий. Эмэгтэй хүмүүс эрчүүдэд тэврүүлэхэд айх аюулгүй, амгалан тайван мэдрэмжид автдаг, яг л гэртээ байгаа мэт. Тиймээс найз охиноо боломж л гарвал төвөгшөөлгүйгээр тэвэрч байгаарай.

3. Яагаад охид бөөнөөрөө ариун цэврийн өрөө рүү ордог юм бэ?

Энэ бол хамгийн ойлгомжгүй асуудал. Нэг нь ариун цэврийн өрөө явахаар л бүгд команд авсан мэт, эсвэл нууц төлөвлөгөө гаргах гэж байгаа юм шиг л гүйлдэхийг нь яана.
Гэвч үүнд сүртэй нууцсаад байх зүйл үгүй дээ… тэд ердөө л нүүрний будгаа сэргээх гэж (зарим нь өөрийгөө үзэсгэлэнтэй хэвээр байгааг өөртөө нотлох гэж), ярьж амжаагүй сэдвээ хурдхан гүйцээх гэж эсвэл селфи хийх гэж ордог юм.

4. Сарын тэмдэг нь ирэх үеэр яагаад ааш зан нь орвонгоороо эргэчихдэг юм бэ?

Эмэгтэй хүн болгон адилгүй ч ихэнх эмэгтэйчүүд сарын тэмдэг ирэхийн өмнөхөн эсвэл ирэх үеэр хоолны дуршил нь ихсэх, дотор нь муухайрах, ааш зан нь огцом өөрчлөгдөж түргэн ууртай болох, хэвлий, хэвлийн доод хэсгээр хүчтэй өвдөх шинж тэмдэг илэрдэг. Үүнийг PMS (Pre-Menstrual Syndrome) буюу сарын тэмдгийн синдром гэж нэрлэдэг. Нэг үгээр умайн ханын эсүүдэд үүсдэг простагландин хэмээх биологийн идэвхт бодисын үүсэл хэр их байгаагаас шалтгаалж өвдөлт үүсдэг байна.

5. Эмэгтэй хүн цүнхэндээ яг юу юу багтаадаг юм бэ?

Бүхнийг багтаадаг! Нүүрний будаг, нүдний шил, цэнэглэгч, чихэвч, тэмдэглэлийн дэвтэр, зүү утасны жижиг хайрцаг, салфетка (хуурай, нойтон, эмэгтэйчүүдийн, нүүрний будаг арилгах г.м), гарын тос, нүдний дусаалга, түлхүүр, хүүхдийнх нь бэлэглэсэн тоглоом гэх мэт. Яагаад ийм их зүйл чирж явдаг юм бэ гэж үү? Байнга хэрэглэдэг, зарим нь ердөө ингээд сурчихсан учраас л тэр.

6. Тэд яагаад шүршүүрт уддаг юм бэ?

Эмэгтэй хүний хувьд шүршүүрт орох цаг бол өөртөө гаргаж буй амралтын цаг л гэсэн үг. Тэд биеэ угаахаас гадна биеийн гуужуулагч хэрэглэнэ, илүүдэл үсээ авна, хуйхны массаж хийнэ, ангижруулагч үсний тос хэрэглэнэ, уснаас гарсны дараа биеийн тос заавал хэрэглэнэ. Угаалгын өрөөнд байдаг олон савтай зүйлсийг ингэж л хэргийг нь гаргадаг байх нь.

7. “Би зүгээр!” – Яг зүгээр гэж үү?

Эмэгтэй хүний “Би зүгээр ээ” гэсэн үгэнд хэзээ ч битгий итгэ эрчүүд ээ! Ядаж л дууных нь өнгөнөөс зүгээр эсэхийг нь мэдэж болно. Эмэгтэйчүүдийг ингэж хэлэхэд итгээд тоолгүй орхичихдог эрчүүдийн 96 хувьд нь бүр хүчтэй “дайралт” ирдэг байна.

8. 00-ийн суултуурыг сойлттой орхих нь хэцүү асуудал гэж үү?

Нэг гэрт орсон хосуудын хооронд ийм жижиг маргаан байнга үүсдэг. Эмэгтэй хүн 00 орохын өмнөхөн нь 00-ын суултуурыг дандаа буулгаж байгаарай.

9. “Хүүхэд хөхүүлэх ямар байдаг бол?”

Энэ ч угтаа асуухад хэцүү асуулт биш л дээ. Харин тайлбарлахад л хэцүү юм. Учир нь хүүхэд хөхүүлэхийн гайхамшгийг үгээр хэлж боломгүй. Гэхдээ хүүхдийн шүд ургаж эхэлмэгц инстиктээрээ хөхний толгойг хазах, хөх хагарах, горьдох зэрэг хэцүү үеүд хөхүүл эмэгтэй болгонд тулгардаг билээ.

10. “Эрчүүдийн өгзөг тэдэнд өхөөрдөм харагддаг гэж үү?”

Зүйрлэвэл эрчүүд байгалийн зөнгөөрөө эмэгтэй хүний хөх рүү хардагтай л төстэй юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!