Гал тогоонд хэрэгжүүлж болох гайхалтай санаанууд

Та биширмээр сайн тогооч байж болох ч жижиг сажиг зүйлс таныг бухимдахад хүргэдэг л байж таарна. Ганцхан танд ч биш, бид бүгдэд тохиолддог ялихгүй хэрнээ төвөгтэй, цаг барсан ажлуудыг доор дурдсан аргуудаар хялбархан гэгч нь даваад гарчихаж болох нь байна шүү.

1. Сонгино хэрчих арилгах үедээ талх зуух юм бол сонгинын ааг талханд шингэж, нүд хорсгож нулимс урсахаас сэргийлнэ

2. Өндөгний хагарсан хальсыг авахын тулд гараараа биш зураг дээрх шиг авбал илүү хурдан бас цэвэрхэн

3. Аяган бялуу хийхдээ калькан цаас ашиглаж болно

4. Жимсийг мөстэй усанд 5 минут байлгавал хальс нь амархан авагдана.

5. Хоосон зай олдохгүй бол шүүгээгээ ашиглаж болох юм.

6. Чанасан өндөг арзайлгахгүйгээр хэрчихийн тулд хутгаа хүйтэн усаар норгоно

7. Ундааны савыг дээгүүр нь зүсээд жигнэмэгний хээ гаргагч хийж болно.

8. Өндөг шарахдаа дээгүүр нь халбага ус асгаж өгөх юм бол зөөлөн хэрнээ дутуу болцтой сайхан амттай болдог

9. Ямар ч хоолыг өөрийнх нь шүүсэнд зөөлөн гал дээр болговол илүү амттай болно

10. Будааг будаа агшаачинд биш шөлний саванд болгож байгаа бол тагийг нь байнгын бүтэн таглах хэрэгтэй. Учир нь ууранд илүү сайн болдог.

11. Граммаар хэмжиж хийх орцтой хоолонд дараах хэмжилтийг хийвэл илүү үр дүнтэй

12. Цитрусын төрлийн жимс буюу жүрж, нимбэг, гуа жүрж, мандарин мөн улаан лоолийг хөргөгчинд хадгалвал үнэр амт нь мууддаг тул тасалгааны температурт хонуулах хэрэгтэй

13. Өндөгний шинэхэн байдлыг шалгахын тулд усанд хийж үзэх хэрэгтэй. Аяганы ёроолд тунаж үлдвэл шинэ, дээш хөвж байвал удсан гэсэн үг.

14. Жимсний чанамал эсвэл зэрлэг жимс хэтэрхий гашуун исгэлэн амттай байвал бага зэрэг давс хийх хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!