Ядарсан хөлөө амраах супер аргууд

Их алхах, байнгын зогсоо байх, нөгөө талаараа суугаа ажил хийх, өндөр өсгийтэй гутал хэт их өмсөх зэргээс үүдэн тавхай, хөлийн булчин, гуя даган өвддөг. Энэ нь цусны эргэлтийг удаашруулж, мэдрэлд нөлөөлдөг сөрөг талтай билээ. Тэгвэл дараах дасгал, массажуудыг туршиж үзээд тун удалгүй үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.

1. Зурагт харагдаж байгаа 2 цэг дээр хоёр гараараа зэрэг дарж өгснөөр эндорфин ялгарч, өвдөл стресс ядаргаа бүгд тайлагдана. 2 минутын турш тойрог хэлбэрээр тасралтгүй дарж, амраад ахин массажлан дарах хэрэгтэй.

2. Өсгийний дээд хэсэгт зурагт үзүүлсэн шиг хуруугаараа эсвэл зөөлөн харандаагаар нэг удаа 30 сек, 2 минутын турш дарж өгснөөр өдрийн турш хуримтлагдсан ядаргаа тайлагдаж хөл амардаг.

3. Өвдгөө нугалан хөлөө гараараа дарж газарт бүтэн, цэх сууна. Нэг удаа 2-4 минутын турш сууж, сунгалт хийнэ. Үүнийг йогийн Вирасана байрлал гэж нэрлэдэг.

4. Эмчилгээний трико өмсөх. Энэ нь хөлөн дахь цусны эргэлтийг сайжруулах замаар эмчилгээ болдог байна.

5. Зурагт үзүүлсэн шиг хананд хөлийн улаа нийлүүлэн 3-5 минут дасгал хийх. Ингэснээр гуя, ташаа хэсэгт ачаалал өгөх төдийгүй хоол боловсруулалтанд сайнаар нөлөөлдөг.

6. Давсны хэрэглээгээ багасгаснаар цусны эргэлт сайжирч, илүүдэл жин хасахад сайнаар нөлөөлнө. Хүн өдөрт 2,300 миллиграм буюу нэг цайны халбагатай тэнцэхүйц давс хэрэглэх ёстой гэж эрдэмтэд зөвлөдөг. Та ганцхан сарын турш давсны хэрэглээгээ багасгаад биедээ гарах өөрчлөлтийг бодитоор харж болно.

7. Төмрийн хэрэглээгээ тогтворжуулах буюу төмөр ихээр агуулсан брокколи, бууцай, шош, гурвалжин будаа зэрэг хүнсийг түлхүү хэрэглэснээр үе мөчний өвчин илааршдаг.

8. Энэ арга нь хөлний судас бүдүүрэлтийн хүнд шатанд хэрэглэхэд тохиромжтой. Ийм наалт нь өвчинг намдааж, 6 цагийн турш үйлчилдэг.

9. Өөртөө хөлний массаж хийх.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!