Сармис ийм их ашигтай гэдгийг та мэдэх үү? Зүгээр ч нэг хоол амтлагч биш юм!

Айл бүрийн гал тогоонд байдаг сармисыг юунд ашиглаж болох тухай та урьд нь бодож байв уу? Ихэнх хүмүүс сармисыг хоол амтлах, ханиадаа дарах зэрэгт ашигладаг. Гэвч энэхүү ногоо нь таны бодож байгаагаас ч илүү үр нөлөөтэй аж. Ингээд хамтдаа сармисыг юунд ашиглаж болох тухай мэдээлэлтэй танилцъя.

Хагарсан шилийг засна

Та сармисны шүүсийг цавуу болгон ашиглаж болохыг мэдэх үү? Хагарсан, цуурсан шил болон эд зүйлсийг сармисны шүүсээр тогтоогоорой. Таны төсөөлөөчгүй үр дүнг үзүүлэх болно.

Шүдний өвчинг намдаана

Ямар ч эм уусан шүдний өвчин намдахгүй зовоох нь хэн бүхэнд тохиолддог шүү дээ. Энэ үед та сармисыг голоор нь хувааж, өвдсөн шүдээ үрээд үзээрэй. Тэр дороо л өвчин нь алга болно. Сармис нь зөвхөн өвдөлтийг намдаах бөгөөд эмчлэхгүй тул та заавал шүдний эмч дээр очоорой.

Нүүр цэвэрлэж, батганаас сэргийлнэ

Хэрэв та химийн найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн, цэвэрлэгч хэрэглэхийг хүсдэггүй бол танд сармисыг санал болгож байна. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй сармис нь батга гарах, арьс гэмтэх зэргээс сэргийлнэ.

Сармисны тусламжтайгаар нүүрээ цэвэрлэж, батганаас сэргийлж болох 2 арга бий. Эхнийх нь та сармисаар нүүрээ арчиж, 15 минутын дараа бүлээн усаар угаах. Харин хоёр дахь арга нь зүгээр л сармис идэх юм.

Чихний үрэвслийг эмчилнэ

Чихний үрэвслийг ихэнх тохиолдолд хүчтэй эмээр эмчилдэг. Гэхдээ та хүчтэй эмний оронд сармисыг ашиглаж болох юм. Энэ эмчилгээ нь ялангуяа хүчтэй эм тариа хэрэглэхэд тохиромжгүй бага насны хүүхдэд зориулагдсан аж. Сармисны шүүсийг шахаж, чихэндээ хэдэн дуслыг дусаагаарай.

Хуруунаас өргөс гаргана

Хуруу, өндгөнд өргөс орох нь өвтгөж, цаашлаад шарх үүсгэх нь бий. Тэгвэл үүнийг авах гэж хурц үзүүртэй зүйлээр ухаж, гараа гэмтээх хэрэггүй. Ердөө л нимгэн хэрчсэн сармисыг өргөс орсон өндгөн дээрээ тавьж, орхиорой. Удалгүй өргөс өөрөө гарч ирнэ.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!