Цаг барьдаггүй хүмүүс хамгийн амжилттай явдаг

Уулзалтанд үргэлж хоцорч ирдэг хүмүүсийг үл хүндэлсэн, их зан гаргалаа хэмээн гоочилдог. Ёс суртахууны талаасаа тийм ч гэлээ, тэд үнэндээ нөхөрсөг, оюуны өндөр чадамжтай гэж байна шүү.

1. Илүү бүтээлч

Сэтгэн бодох, төсөөллийн өндөр түвшинд очсон хүмүүс. Тэд хайрцагнаас гадуур сэтгэхээ үргэлж мэддэг, заримдаа хайрцаг гэж юу байдгийг ч мэддэггүй, заримдаа дүрмийг зөрчигчид. Бүх ажилдаа чин сэтгэлээ зориулдаг тул цагийн баримжаагаа мартчихдаг, энэ нь хүмүүсийн дургүйг хүргэх нь олонтаа хэмээн шинжлэх ухаан “шиншилсэн” байна.

2. Өөдрөг үзэлтнүүд

Дандаа хоцордог хүмүүс ихэнхдээ өөдрөг үзэлтэй, дайчин чанартай байдаг гэсэн судалгаа бий. АНУ-ын сэтгэл судлаач Мартин Селимэн худалдагчдын дунд судалгаа явуулахад өөдрөг үзэлтэй худалдагч, борлуулагчид бусдаасаа 88 хувиар илүү бараа зарсан байжээ. Өөдрөг үзэлтэй хүмүүс аливаа зүйлд алдлаа ч тэс өөр боломжууд зөндөө байдгийг мэддэг.

3. Олон ажлыг зэрэг амжуулдаг

Хэрвээ найз чинь уулзалтандаа хоцорч ирсэн бол залхуу, удаан хөдөлгөөнтэй хэмээн өнгөц бүү дүгнээрэй. Тэд ихэнхдээ олон ажлыг зэрэг амжуулдаг зуршилтай: машин жолоодонгоо утсаар ярьж, хоол идэнгээ мэдээ уншиж, гэрээ цэвэрлэнгээ шинэ үг цээжлэх, подкаст сонсох гэх мэт. Олон ажлыг зэрэг хийх үед цаг хожих давуу талтай ч нөгөөтэйгүүр цагийн баримжаа бага зэрэг алдагдах гээд байдаг шүү дээ.

4. Тайван хүмүүс

Тайван байна гэдэг нь санаа амар, хөлдүү гэсэн үг биш. Харин стрессгүй, аливаа зүйлийг хөнгөнөөр тусгаж авч өөрийгөө болон эргэн тойрны хүмүүстээ амар амгаланг мэдрүүлдэг гэсэн үг. Хөл толгой нь мэдэгдэхээ больсон өнөө цагт энэ бол хамгийн хэрэгтэй чанар юм. Сөрөг бүхнийг стрессээс ангид хүлээж авах үед ажил амьдралд асар том дэвшил гарч ирдэгийг та харах болно.

5. Бүхнийг төгс хийх гэж хичээгчид

Нарийн жижиг деталь хэсгийг ч нягтална, шалгана. Энэ бол бүхнийг төгс төгөлдөрт дөхүүлэх гэсэн санаа. Тэд харагдах байдалд ч тэр, агуулагдах чанарт ч анхаардаг. Үүнээсээ болоод төлөвлөсөн цагаасаа хэтрэх гээд байдаг сул талтай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!